x

Эрдэнэтийн УБҮ-ийн өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүрийн системийг АББ-ийн тоног төхөөрөмж шийдлээр амжилттай шинэчиллээ

Уулын баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүр (хөдөлгүүр, давтамж хувиргагч) болон хяналт, удирдлагын системийг шинэчилснээр Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний болон ашиглалтын зардлыг бууруулна.

2017 оны 12 сард дэлхийн 4 тивийн 16 улсын 40 гаруй олон улсын технологийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон “Хамтын Ажиллагаа ба Хөрөнгө Оруулалтын Боломж Бизнес Форум”-ыг Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс зохион байгуулсан. Энэхүү форумаас эхлэлтэй Эрдэнэт Үйлдвэртэй технологийн дэвшилтэт шийдлүүдийг судлах, нэвтрүүлэх, хамтран ажиллах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт 4 компани гарын үсэг зурсны нэг нь АББ байсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд технологийн тэргүүлэгч АББ Групп нь өөрийн албан ёсны дистрибьюторууд болох Монхорус Интернэшнл ХХК болон Бодит Чадал ХХК-тай хамтран Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-2 тээрмийн хөдөлгүүр, трансформатор, давтамж хувиргагч болон нунтаглах процессыг сайжруулах бүрэн автоматжуулалтын системийг сольж суурилуулах ажлыг 2022 оны 1-р сарын 21-ээс 3-р сарын 19-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэн, тээрмийн туршилтыг олон хувилбараар гүйцэтгэж, залгалт зүгшрүүлэлтийг хийх явцад технологи, цахилгаан, механикийн чиглэлийн хүлээлттэй байсан үзүүлэлтүүд практикт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэн  байна.

Эрдэнэт үйлдвэр, АББ Групп болон дистрибьюторууд болох Монхорус Интернэшнл ХХК болон Бодит Чадал ХХК-уудын олон инженер, техникийн ажилчдын ур ухаан, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан томоохон төсөл болсныг энд дурдах нь зүйтэй.

Төслийн үр дүнд:

  • Тогтмол хурданд эргэдэг байсан тээрмийн хөтлүүрийн системийг хувьсах хурданд эргүүлснээр нунтаглах процессын үйл ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх,

  • Хөдөлгүүрийг давтамж хувиргагчаар удирдсанаар хурдны бүх хязгаарт тэжээх сүлжээний чадлын коэффициентыг тогтмол өндөр барьж эрчим хүчний чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, хүчдэлийн хэлбэлзлээс хамаарч хөдөлгүүр гэмтэх эрсдэлийг бууруулах, хөдөлгүүрийн хамгаалалт эрс сайжрах

  • Процессын удирдлага уян хатан болсноор эрчим хүчний хэрэглээ, тээрмийн хуягийн элэгдэл, ган бөмбөлгийн зарцуулалт, холбогдон гарах ашиглалт засвар үйлчилгээний зардал зэрэгт үлэмж хэмжээний хэмнэлт гарах юм.

Тээрмийн хөтлүүрийн системийг шинэчлэх төслийн хүрээнд АББ Групп нь давтамж хувирагчийн трансформатор, өдөөлтийн трансформатор, 12 лугшилттай ACS6000 төрлийн давтамж хувиргагч, тогтмол гүйдлийн сойзгүй өдөөлттэй AMZ1250 маркийн синхрон хөдөлгүүр, холбогдох автоматжуулалтын программ хангамж зэргийг нийлүүлэв.

"Энэхүү төсөл нь АББ Группийн Монголд хэрэгжүүлж буй томоохон хэмжээний шинэчлэлийн төсөл бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Үйлдвэрт байгаа ихэнх тоног төхөөрөмжүүд нь насжилт өндөртэй бөгөөд ил уурхайн гүн гүнзгийрч хүдрийн хатуулга нэмэгдэж, зэсийн агууламж багассан энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр нь тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай  байсан бөгөөд орчин үеийн нунтаглан тээрэмдэх үйл ажиллагааны онцлогуудыг агуулсан ухаалаг тээрмийн удирдлагын систем (дор дурдсан)ашигласнаар уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгож, зардлыг бууруулах болно." гэж АББ Группийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр мэдэгдэв.

Тээрмийн хурдыг нунтаглалтаас хамааруулан автоматаар удирдах тусгай автомат удирдлагын систем:

  • Тээрэм доторх хүдэр болон бөмбөлгийн уналтын өнцгийг мэдэрч тооцоолон автоматаар хурдыг өөрчлөн нунтаглалт болон хүдэр нунтаглалтын цагийн ачааллыг нэмэгдүүлэх.

  • Тээрмийг зөөлөн асаах

  • Хүдрийг аажим суллах

  • Ачаатай тээрмийг хяналттайгаар зогсоох (Controlled rollback)

  • Тээрмийн доторх ачааллын тархалтыг мэдрэх

  • Үндсэн тэжээл тасрах, хүчдэлийн уналт үүсэх үед механик инерцийн хүчийг  ашиглан тээрмийг зогсолтгүй ажиллуулах функц (Power  loss ride through)

  • Хүдрийн хуримтлалын хамгаалалт

  • Механик холболт, тосолгооны систем  ба муфтны хяналт удирдлага, хамгаалалт

  • Тээрэм болон хөдөлгүүрийн зогсолтын геометр байрлалыг мэдрэх функцтэй байна.

  • Тээрмийн хэт ачааллыг мэдрэх функцтэй байна.

  • Тээрмийн доторх хольц барьцалдаж хатуурсныг мэдрэх хамгаалалт (Frozen charge protection)-тай байна.

  • Тээрмийн доторх хатуурсан хольцыг зөөллөж задлах функц (Frozen charge remover)

  • Богино хугацаанд номинал утгаас илүү чадлаар ажиллах горим

  • Савлалтыг сааруулах (Oscillation damping)

  • Тээрэм-Хөдөлгүүрийн каскадын үйл ажиллагааг хянах (Cascade monitoring)

  • Тээрмийн засвар үйлчилгээний үед сонгосон байрлалд автоматаар зогсоох, аажуухан эргүүлэх, тээрмийг  180° эргүүлэх функцуудтай байна

  • Тээрмийн үйл ажиллагааг зайнаас хянах, засвар үйлчилгээний төлөвлөлтийг илүү оновчлох

  • Тээрэм хоосон ажиллаж буйг мэдрэх (Stand still detection) хамгаалалттай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 8 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 51 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 0 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 24 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 34 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 38 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top