x

Доллар 3220 төгрөгт хүрч, банкууд бэлэн олгохоос татгалзаж байна

Дотоодод ам.долларын эрэлт үүсээд хоёр долоо хоног өнгөрч буй. Хэдхэн хоногийн өмнө арилжааны банк лимиттэй олголт хийж байсан бол өнөөдөр бэлэн ам.доллар гаргахаас татгалзаж эхэлжээ. Харин "Найман шарга" дээр валютын ханш "тэнгэрт цойлж" байна. Тус зах дээр валютын 30 гаруй том, жижиг төв, гадна  талбайн 20 орчим ченж байх аж. “Найман шарга”-ын туслах зам дээр хүмүүсийг угтаж, нэгнээсээ урьтан доллар зарах уу? гэх хүмүүс.

1000-аас доош ам.доллар бол 3150, дээш бол 3170-3180 төгрөгөөр авч байна. 5000-аас дээш ам.доллар бол ярьж тохироод дансаар мөнгийг нь шилжүүлнэ гэлээ.

Хүний хөл тасардаггүй арилжааны зах дээр явж байгаа олон хүн ам.доллар сураглана. Дотор байрлах арилжааны хэсгүүдэд ам.долларын авах ханш 3100-3180 төгрөгийн хооронд байх аж. Харин зарах тухайд тоотой хэдхэн газарт 3210-3220 байна. Мөн дээд лимит урьдын адил.

2022.03.31. “Найман шарга” валют арилжааны төв 16:30 цаг.

Өгөх, авах нь дуусахгүй эрэлт хэрэгцээ энэ захад өрнөнө. Ам.доллар зарах иргэд үдээс хойш ирвэл өглөөний ханшаас илүү зарах боломжтой гэнэ. Харин авах хүмүүс эртхэн ирвэл 5-10 мянга хүртэлх ам.доллар авч байгаа аж. Орой бол 2000-аар хязгаарлажээ. Энд хэн ч эзэн сууж лимит тогтоодоггүй бөгөөд эрэлт дээр тоглолт хийж байгаад иргэд бухимдалтай байгаагаа хэлж байлаа. Гэсэн ч арилжааны банкуудад тогтоосон лимит хатуу хэлбэр рүү орсон болохоор шаардлагатай хүмүүс үнэтэй ч хамаагүй захаас авах нь нэмэгджээ.

Банкууд ам.доллар зарахгүй, зарсан ч зөвхөн шилжүүлэг хийж бэлнээр гаргахаас татгалзаж байна. Тиймээс "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларын эрэлт ихэссэн байна.

Арилжааны гол захад тооцогдох тус төвд 10 хоногийн өмнө ам.долларыг 2920-2960 төгрөгөөр авч байв. Харин ам.доллар зарж байгаа газар тун ховор, хоёр, гуравхан газарт нэг хүнд 1000-2000 хүртэл ам.доллар зарж байсан юм. Харин одоо зарах, авах ханш нэгнээсээ өрсөж, 3150-3220 төгрөөөр худалдаалж байна. Иргэдийн хувьд ам.доллар солиулах нь сүүлийн долоо хоногт багагүй өссөн гэнэ. Валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас болж валютын ханшны савлагаа их байгаа аж. Тиймээс цаашдаа ч ам.долларын ханш өснө гэлээ.  Тиймээс хүмүүс их бага хамаагүй авах гэж зорьж байна гэсэн юм.

"Найман шарга" төвд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь "ам.доллар зарах уу" гэж асууж байгаа харагдав. Тэдэнд яагаад их хэмжээний ам.доллар авах шаардлага бий болсныг сонирхоход хариулахаас татгалзсан юм. Банк хязгаарлалт тогтоосон учраас валютын зах дээр очсон ч ам.доллар авч чадахгүйд хүрсэн иргэд өдөр бүр зах дээр ирж байгаа аж.

АРИЛЖААНЫ БАНКУУД: ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ БЭЛНЭЭР АМ.ДОЛЛАР ГАРГАХГҮЙ БАЙГАА

Банкууд ам.доллар бэлнээр гаргахгүй байгаа эсэхийг тодрууллаа.

Төрийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк гээд арилжааны банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэн болгонд зарахгүй байгаа гэсэн тайлбар өглөө. Шаардлагатай тохиолдолд дээд үнийн дүн нь 5-10 сая төгрөг байна. Тус дүнгээр ам.доллар авсан тохиолдол бэлнээр олгохгүй байгаа аж. Зөвхөн шилжүүлэг, гүйлгээ хийж байна гэв. Худалдаачид ам.долларын хязгаарлалтаас болж бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, арилжааны банкууд гадаад руу валют төгрөгөөр дүйцүүлэхэд таван сая төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй байгаа. Ингэснээр барааны таталт, төлбөрийн үлдэгдэл зэрэг дээр асуудал үүсч байна. Яагаад ийм хязгаарлалт тогтоож байгааг арилжааны банкинд тайлбарлах хүн байсангүй.

Монголбанк, Банкны холбооны зүгээс арилжааны банкуудад хязгаарлалт тогтоох мэдэгдэл өгөөгүй. Бидний зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгийг онцолсон.

Гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалж зардаг худалдаачдын амьдралд ам.долларын ханш болоод эрэлт их нөлөөлж эхэлжээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө ам.долларын эрэлт үүсч эхэлсэн. Өнөөдөр энэхүү эрэлт хоногоор бус цагаар нэмэгдсээр байна. Ямартай ч зохицуулалт хийж, хяналт тавих ёстой газар нь Монголбанк, Сангийн яам юм. Банкны салбарт хяналт тавихгүйгээс ам.долларын ханш хэлбэлзэж байгаа аж. Арилжааны банкууд нэг ам.долларыг 2920-2935 төгрөгөөр авч, 2943-2955 төгрөгөөр зарж байна. Банк бүр өөр, өөр байгаагаас гадна ихэнх банк ам.доллар гаргах нь хязгаарлалттай. Мөн зөвхөн төв салбараас солиулах боломжтой гэх хариулт өгч байв.

Эдгээрээс үзвэл иргэд эрэлт үүсгэж, "Найман шарга"-ынхан ам.доллараа дарж, банкууд санаатайгаар хязгаарлалт тавьж байгаа гэх дүгнэлт хийж болохоор. Магадгүй нөөцөлж байж ч болох.


МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ӨДРИЙН ХАНШ 2945 БАЙХАД, ВАЛЮТЫН ЗАХЫН ХАНШ 3220 ТӨГРӨГТ ХҮРЭВ

Албаны хүмүүс агаар, авто болон төмөр замаар ам.доллар гадагшаа гаргаж байгаа гэдэг худал мэдээлэл. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард экспорт тэг зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт хилээр гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин гарч байна. Экспорт эргээд валют болдог гэж тайлбарласан. Харин хүмүүсийн үзэж байгаагаар гадаад руу их хэмжээний ам.доллар гаргаж байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Банкуудаас харахад энэ нь илт байна гэцгээнэ.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр хэлэхдээ "Төв банкны тухай хууль болон Банкны хуулиар Монголбанк банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар төв банк валют өгсөн ч гэсэн түүний цаана хэнд хэдийг өгөх вэ гэдэг дээр Монголбанк ямар нэгэн хязгаарлалт чиглэл байдаггүй. Банкууд өөрсдөө харилцагч нартайгаа арилжаагаа хийгээд явдаг.

Сүүлийн үед иргэдээс  ирж буй гомдол мэдээлэл нь банкнууд ам.доллар зарахгүй, хязгаарлалт тавьчихаад байгаа асуудал. Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй.

Энэ асуудал дээр тухайн банкуудын менежерүүд нь харилцагч нартаа Төв банк хязгаарлалт тогтоосон гэж хэлж байгаа бол ташаа мэдээлэл. Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулгыг өгнө" гэсэн юм. Гэхдээ аль ч арилжааны банкинд Монголбанкны анхааруулга, сануулах бичиг очоогүй байна. Харин хоног өнгөрөх бүрд валютын ханш улам савалсаар л.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 26 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 9 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 18 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 32 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 42 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 52 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 56 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top