x

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нуух зүйл ихтэй юү?

Монгол оронд ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу ил тод байдлын тайлан гаргах ёстой. Гэвч бараг тэн хагас нь ил тод байдлын тайлангаа гаргадаггүй байна.

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2884 аж ахуйн нэгжийн 12542 тайлан бүртгэгджээ. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм.

Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1195-д хүрчээ. Тэдгээрийн эзэмшилд 1636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй ч бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан тайлан огт гаргаагүй аж. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна.

ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 2024 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 67 хувь нь 2020 оны ил тод байдлын тайлангаа гаргажээ.

Монгол Улсад ОҮИТБС-ын олон улсын стандарт 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Гэвч сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунджаар 25-30 хувь нь тухайн оныхоо тайланг огт гаргаагүй байна. Тухайлбал, тайлан гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 2016 онд 535 байсан бол 2020 онд 690 болж нэмэгджээ. Эндээс харахад ил тод байдлаа тайлагнадаггүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нууж хаах зүйл их байдаг бололтой.

 

Тус тайланг 2016-2020 онд гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийн 51.4 хувь нь ашиглалтынх, 47 хувь нь хайгуулынх бол 1.6 хувь нь газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн гуравны нэг орчмыг түгээмэл тархацтай ашигт малтмалынх эзэлж байгаа ажээ.

Тайлан гаргахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг байршлаар нь авч үзвэл Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлд хамгийн олон байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудын олонх түгээмэл тархацтай ашигт, малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бол аймгуудад алт, жонш, нүүрсний олборлогчид зонхилж байгаа аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд ч ялгаагүй дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Цөмийн энергийн тухай хуулийн 28, Газрын тосны тухай хуулийн 36, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд бий. Улмаар холбогдох тайлан мэдээллүүдийг гаргахыг үүрэгжүүлжээ.

Хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй бол МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг байна.

Олон улсын ОҮИТБС-д нэгдэн орсон улс орнууд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн заавал ил тод болгох ёстой мэдээллийн стандартыг дагаж мөрддөг. Олборлох үйлдвэрлэлийн компаниуд энэхүү стандартыг дагаж мөрдсөнөөр хариуцлагатай, ил тод байдлаараа салбартаа тэргүүлж, бизнесийн үнэ цэн нь өсдөг. Улмаар орон нутгийн удирдлага, иргэдийн итгэлийг олж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хөшүүрэг болдог. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд тухайн компанийн зээлжих зэрэглэлийг хэмжих чухал үзүүлэлт болдог давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 27 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 10 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 43 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 53 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 57 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top