x

Г.ТЭМҮҮЖИН: Бахархал гэвэл хайртай аав ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм даа

“My Voice” шоуны Гран При шагналын эзэн Г.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Юун түрүүнд Гран При шагналын эзэн болсонд баяр хүргэе. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач, Энэхүү шагналын эзэн болно гэдэгт итгэлтэй байв уу?

-Өөрийгөө ямар ч байсан Гран При авах хэмжээний хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлж байсан. Гэхдээ яг чадах эсэхтээ эргэлзэж байлаа. Үндэснийхээ хэв маяг, өв соёлыг шингээсэн дуунуудаа сонгон оролцсон. Энэхүү шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Шилдэг 23 оролцогч бүгд маш хүчтэй өрсөлдөгч байсан, нийт 1000 гаруй хүн оролцсон. Нэгдүгээр шатанд 100 оролцогчоос 56 нь үлдсэн. Үүнээс шилдэг 23 оролцогч гала концертод оролцож Гран При шагналтныхаа эзнийг тодрууллаа.

-Та “UBS” телевизтэй гэрээ байгуулсан байх. Дараагийн уран бүтээлийн ажилдаа хэзээ орох гэж байна?

-Тэгэлгүй яахав, би "UBS" телевизтэй салшгүй холбоотой. Миний ажил амьдрал, ялангуяа уран бүтээлийн гараа "UBS" телевизээс гаралтай болж байгаа юм. Тун удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орж, өөрийн дуунуудаа хийхээр зорьж байна.

-Та Гран При шагнал хүртээд нэг найзыгаа шоунд оролцоход маш их тусалсан, олон санааг хэлсэн гэж байсан. Найзынхаа тухай яриач, урлагийн хүн үү?

-Миний найзыг Э.Хосбаяр гэдэг. Төв аймгийн Эрдэнэ сумын 11 жилийн ерөнхий боловсролын сургуульд бид нэг ангид суралцсан. Мөн идэр наснаасаа авахуулаад хамтдаа Соёлын тэргүүний ажилтан Александр Андрей багшийнхаа шавь болсон юм. Тэр үеэс хойш хамтдаа дуулж, зөрчилдөж, найзалж, зөвлөлдөж явна даа. Найз маань энэ шоуны 2015 оны Гран При шагналын эзэн. Тэмцээний бүх шатанд дуунуудын, хөгжмийн найруулгын зөвлөгчөөр ажиллаж байгаа. Мөн Гантулга багш маань, Э.Хосбаяр буюу багын найз маань тус дэм болж, бид бүгд энэ тэмцээнийг амжилттай давлаа.

-Соёлын тэргүүний ажилтан Александр Андрей таны урлагийн анхны багш юм уу?

-Миний анхны багш Соёлын тэргүүний ажилтан дуучин Күлсэн гэж хүн байдаг. Бага ангид байхад дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Нэг, хоёрдугаар ангид анги даасан багш Цэнд-аюуш, дуу хөгжмийн багш Күлсэн хоёр маань чи дуу хөгжимд авьяастай, зөв хоолойтой гэж зөвлөсөн. Тэгээд ээжтэйгээ хамт хоёрдугаар ангидаа Александр Андрей багш дээр хадаг сүү барьж очоод гарын шавь нь болсон доо.

-Таны ээж таныг урлагийн замд хөтлөн оруулсан юм байна. Та өөрийн хүүхдээ урлагаар явуулъя гэж боддог уу?

-Аав, ээж минь урлагийн авьяастай, гэргий маань ч урлагийн маш өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Бид хоёрын дундаас Т.Аялгуу, Т.Анхилуун хэмээх сайхан охид мэндэлсэн. Хоёр хүүхдийн минь авьяас хоёулаа илт мэдрэгддэг. Миний "Салхины хээ", "Нандин учрал" дуунуудыг төвөггүй дуулчихдаг шүү дээ (инээв). Том болоод юу сонирхож, сонгохыг таашгүй. Охидынхоо сонголтыг хүндэтгэж, дэмжинэ гэж боддог. Өөрийнх нь ирээдүйг чи яг ийм хүн болох ёстой гэж зөвлөдөггүй.

-Та олон төрлийн хөгжим тоглодог юм билээ. Хүүхэд байхдаа сурсан уу?

-Миний багш дуучин, хөгжимчин хүн учраас надад эхлээд хөгжим тоглож сур, хөгжим тоглож сурсны дараа дуртай дуугаа тоглож, дуулах гэдэг бол маш өндөр чадвар, авьяас гэж зөвлөдөг. Хоёрдугаар ангиасаа хөгжим тоглосон, суралцсаар л байна.

-Сүүлийн шатны дуугаа хэрхэн сонгов, их чухал шүү дээ?

-Хамгийн түрүүнд "My Voice" үндэсний шоу гэдэг утгаараа үндэснийхээ тренд дууг дуулах ёстой гэж бодсон. Шоуны зөвлөгч багшдаа сонгосон дуугаа хэлсэн. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын бүх дууны эмхэтгэсэн ном байдаг. Тэндээс хараад "Өглөө шиг эх орон" дууг дуулъя гэж шийдсэн. Эхэндээ олон од дуулсан дууг дуулж чадах болов уу гэж айсан. "Хурд" хамтлагийн "Эх оронтойгоо адилхан" дуутай нийлүүлж, хөгжмөө найруулж дуулсан.

-Та ямар дуучдаас үлгэр дуурайл авч байна?

-Багаасаа "Никитон" хамтлагийг сонсож өссөн. Хөгжмийн зохиолчдоос Л.Балхжав болон СГЗ хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат, Зууны манлай дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин УГЖ Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Монгол Улсын гавьяат жүжигчин поп дива С.Наран гэх мэт дуучдыг шүтэж, хүндэлж явдаг.

-Өөрийн шүтдэг дуучин Т.Ариунаатай хамт дуулах ямар байв?

-Миний том болон дунд эгч гавьяатын хамгийн үнэнч, хайртай бас галзуу шүтэн бишрэгч нь (инээв). Хүүхэд байхад кассетыг нь захиалаад "Хуучраагүй жинс" дуунаас нь авахуулаад л сонсдог байсан. Тэр хүнтэйгээ хамт дуулна гэж төсөөлж ч байгаагүй. Энэ завшааныг олгосон "UBS" телевизийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хэзээнээс хөөмийлж сурсан бэ, хөөмийлөх дуртай юу?

-Арван жилдээ урлагийн үзлэгт орох гээд буланд зогсож байгаад хүчээр хоолойгоо шахсаар байгаад хөөмийлөх маягтай болсон (инээв). Мэргэжлийн хөөмийчин хүн миний хөөмийлөхийг сонсоход бол биш л санагдах байх. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй юм чинь. Гэхдээ мэргэжлийн хөөмийчөөс зөвлөгөө авч байсан.

-Тэгвэл театрын урлагтай хэрхэн холбогдов оо?

-"Монгол туургатан театр" гээд нэрнээсээ авахуулаад их гоё санагддаг. Миний төрсөн нутгийн төв цэг шүү дээ. Ийм агуу театрын босгыг давж ажиллана гэж огтхон ч бодож байгаагүй. 2016 оны хавар анх дагалдангаар очиж байлаа. Цохиур хөгжмийн мэргэжлээр миний ажиллах тушаал гарч одоог хүртэл ажиллаж байна. Манай хамт олон сайхан уран бүтээл хийх чин зорилготой, авьяаслаг, энерги сайтай хүмүүс бий. Шоуны сүүлийн шатанд театрынхан минь бүгдээрээ оролцож, сэтгэл зүрхээ нэгтгэж чадсан.

-Таны шинэчлэн дуулсан "Салхины хээ" ард түмний хайртай дуу болсон. Цаашид ямар жанраар дуулъя гэж бодож байна?

-Цаашид поп, рок төрөл жанраар уран бүтээл хийхээр төлөвлөж байна. "Салхины хээ" дуу өөрөө этник рок урсгалын дуу шиг санагддаг. Ардын маневртай хэрнээ эстрад поп рок урсгалтай, асар хүнд дуу. Тиймээс өөртөө эв зүйтэйгээр дуулах ёстой гэж бодож хүнд хэсэгт хөөмийнийхөө исгэрээг аваад дуулсан.

-Шоунаас олон найзтай болов уу?

-56 оролцогчоос хойш бүгдтэй нь найзалж эхэлсэн, одоог хүртэл харилцаа холбоотой байдаг. "UBS" телевизийн шинэ төсөл болох 30 ангитай киноны ажил удахгүй эхэлнэ. Бид уулзаж кинондоо тоглоно. Шоу дууссанаас хойш найзуудаа санаж байна шүү (инээв). Бид хамтдаа хоёр жилийн хугацааг өнгөрөөлөө.

-Гэр бүлийнхэн нь танаар маш их бахархаж байгаа байх. Таны хувьд бахархал гэж юу вэ?

-Бахархал өөрөө олон янз. Миний бодлоор бахархал гэдэг аав, ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм.

-Энэхүү шоуны Гран При таны хамгийн том шагнал уу. Өмнө нь тэмцээн уралдаанд хэрхэн амжилттай оролцдог байсан бэ?

-Өмнө нь өөрийгөө тэмцээнд сорьж байсан. Анх Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуулаачийн ангид ОХУ-ын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Ухнаа багшийн удирдлага дор хоёр жил суралцсан. Багшдаа маш хайртай, талархаж явдаг.

-"UBS" телевизийн 2017 оны Гран Прин эзэн одоог хүртэл шагналаа аваагүй гэх асуудал байдаг юм билээ. Та шагналаа гардан авсан байгаа юу?

-"Исо хаус"-аас зохион байгуулагч нь шагналын “Байшингаа хаана бариулах вэ. Өөрт тань өөрийн гэсэн газар бий юү” гэж ярьсан. Газраа шийдчихвэл байшин барьж өгөх талаар тухайн байгууллагаас хэлсэн. Удахгүй сайхан байшинтай болох байлгүй дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 27 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 10 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 43 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 53 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 57 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top