x

Нью прогресс групп 10 сая мод тарина

“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганаар уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй дотоодын санхүүгийн байгууллагууд, зарим томоохон ААН-үүдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Манай улсын тухайд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь үржил шимгүй газар болон доройтож байна. Цаг уур, байгаль орчны сөрөг өөрчлөлтийн эсрэг иргэн, аж ахуй нэгж бүр нэгдэн, ногоон ирээдүйг бий болгохын тулд хамтран ажиллах шаардлага үүсч байна.

“НЬЮ ПРОГРЕСС” ГРУПП” нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч-У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд дэмжин 10 сая мод тарихаа батламжлав.

Тухайлбал нийт тарьж ургуулах модоо Орон нутаг болон Улаанбаатар хотод мод, бут, сөөг тарьж ногоон байгууламжийн орчинг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бусад групп компаниуд болон бүх нийтийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 2 цаг 3 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 2 цаг 9 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 4 цаг 3 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 4 цаг 9 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 4 цаг 21 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 5 цаг 15 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 5 цаг 34 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 5 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 21 цаг 1 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 21 цаг 31 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 22 цаг 1 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 22 цаг 33 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 22 цаг 52 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 23 цаг 14 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 23 цаг 16 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 23 цаг 17 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 23 цаг 50 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 23 цаг 51 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 23 цаг 55 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 23 цаг 56 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top