x

Гадаад ертөнцөд алдаршиж буй хятад зохиолчид

Хятадын орчин үеийн уран зохиол үзэл суртал, нийгмийн шилжилтээс шалтгаалан хоёр хэсэгт хуваагдсан юм. Эхний хэсэг нь, эх орондоо үлдэж дуулгавартайгаар бүтээлээ туурвин, нам засгийнхаа үгийг сонсож, өөрсдийн зохиолын шим шүүсийг авч үлдэхээр хичээж, элдэв сурталтай нэг золгож, нэг гар зөрүүлсэн хэсэг зохиолчид. Харин хоёр дахь нь, хувьсгалын үед баруунд дүрвэн гарсан гэр бүлээс төрсөн англи хэлт зохиолчид. Тэд ихэвчлэн гадаад ертөнцөөс эх орноо эргэн харж, шүүмжилж, егөөдөж, хайрлаж, харуусан гашуудах нь элбэг. Тиймээс бид энэ удаа танд гадаад ертөнцөд хамгийн их алдаршсан ТАВАН хятад зохиолыг ТАГТАА ПАБЛИШИНГ-ийн зүгээс танилцуулж байна.

Ха Жин “Хүлээхүй” (Waiting by Ha Jin)

Хятад-Америкийн зохиолч Ха Жин “National Book Award” шагналыг тус романаараа хүртсэн юм. Хуучны уламжлал, Шинэ Хятадын зөрчлийг зохиолын гол дүр Лин Конг эмчийн амьдралаар төлөөлүүлэн дүрсэлсэн гайхалтай хайр, нийгмийн романс. 

Үй Хуа “Амьдрахуй” (To Live by Yu Hua)

Хятадын орчин цагийн хүүрнэлч Үй Хуагийн “Амьдрахуй” бэсрэг романыг хүний амьдралын талаарх философи эргэцүүлэмж ч гэж болно. Ингэхдээ тэр хий хоосон цэцэрхэхийн оронд баатруудаа амьдралын балчиг намагт шигдүүлж, босох тэнхэлгүй болтол нь тарчлааж, тэр л харанхуй ангал дотроос амьдрах гэдэг чухам юу юм бэ гэсэн эргэцүүлэмжийг хийлгэнэ. Амьдрахуй гэгч чухам юу юм бэ? Энэ зохиол л танд хариулна.

Мо Ян “Улаан тутарга” (Red Sorghum by Mo Yan)

2012 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Мо Яны гадаад ертөнцөд хамгийн их уншигдсан бүтээл нь “Улаан тутарга” роман. Хятадын зүүн хойдын Шандон нутаг дахь нэгэн гэр бүлийн гурван үеийн түүхийг Хятад-Японы дайн, соёлын хувьсгал гэсэн нийгмийн эрс өөрчлөлт хэрхэн хөдөлгөөнд оруулж, сонголт хийхэд хүргэж буйг туульсын аргаар хүүрнэжээ. 

Кан Шүй “Хязгаар” (Frontier by Can Xue)

Хэдийгээр Хятадын уран зохиолд “бохир цас” гэсэн утга бүхий энэ нэр төдийлөн танил биш боловч түүнийг баруунд Борхес, Кафкатай зүйрлэдэг. Зохиолын үйл явдал Пэббле хэмээх нууцлаг хотод өрнөнө. Энэхүү хотыг дэлхий ертөнц дээрх диваажин хэмээн нэрийдэх агаад гудамжаар нь чонон сүрэг хөлхөлдөн байх аж. Түүний зохиол зүүд зөн совин, бодит бусын заагт өрнөдөг нь уншигчдаас идэвхтэй уншлагыг шаарддаг. 

Июнь Ли “Даяанчид” (The Vagrants by Yiyun Li)

Баруунд цагаачилсан Хятад гэр бүлд төрсөн Июнь Ли зохиолоо англи хэлээр бичдэг. Өдгөө утга зохиолын “A Public Space” сэтгүүлийн редактороор ажилладаг. Түүний богино өгүүллэгүүд мөн л хуучин Хятад, орчин үеийн Хятадын зөрчил, холбоос дээр үндэслэдэг ажээ. Түүний “Даяанчид” романд коммунизм болоод ардчиллын мөргөлдөөн Бээжин хотод  ямархан дүр төрхийг авчирсан тухай өгүүлнэ.

Эх сурвалж: Tagtaa.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 46 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 48 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 49 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 50 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 52 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 54 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 55 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 58 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 5 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 15 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 17 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 58 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 0 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 14 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 16 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 17 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 18 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 25 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top