x

Г.Ёндонгомбо: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтыг тэнд тэдэн цагаас гэж зарлаад хийхийг үгүйсгэхгүй

"Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо"-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.

-“Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжиллээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг түлхүү хөндлөө. Ямар шийдлүүд харагдаж байна вэ?

-Үнэ тарифын асуудалд гол гогцоо нь байна гэж санал нэгтэй дүгнэж байна лээ. Индексжүүлсэн үнэ тарифын тогтолцоонд энэ зунаас шилжих нь. Салбарыг олон жил зах зээлийн горимоос ангид байлгасны горыг эрчмийнхэн мэдэж, мэдэрч байсан ч өнөөдрийнх шиг хүчтэй дуугарч байсангүй. Залуу сайд Н.Тавинбэх энэ байдлыг засах итгэлтэй байгаа нь түүний түүхэнд нэрээ сайнаар үлдээх гавьяа болох биз.

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Нэгд, гадны хамаарлыг арилгах хоёрт, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гуравт, боловсон хүчин бэлтгэх дөрөвт гадаадын хөрөнгө оруулалт татах. Энэ бүхний суурь нь үнэ тарифын зохистой бодлого. Хэдхэн жилийн өмнө бид оргил ачааллыг хангах хүчин чадал хүрэлцэхгүй боллоо гэж байсан бол одоо суурь ачааллаа ч дийлэхээ больж салбар суурилагдсан хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ямар ч нөөцгүй ажиллаж байна. Тэгэхээр шинэ эх үүсвэр, шинэ технологи, шинэ боломж бүрийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Төр засаг ч ойлгож эхэллээ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт ямар ямар төслүүд хэрэгжүүлэх вэ. Тэдгээрээс ойрын хугацаанд бодит биеллээ олж хэрэгжих нь аль, аль бол?

-Хэрэгжих боломжгүй гэхээр төсөл харагдахгүй байна. Нэр заагдаагүй ч хэрэгжээд явж буй ажлууд бас бий. Нүүрсний давхаргын метан, устөрөгчийн эрчим хүч зэрэг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан цоо шинэ чухал салбарыг бий болгох төслүүд шүү дээ.

-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх тэдгээр төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ?

-Дотоод эх үүсвэр хүрэлцэхгүй тул гадаадын хөрөнгө оруулалтаар л шийдэх ёстой. Түүнийг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Татвараа түр хойш нь тавьж хөл дээрээ бат зогссоны дараа авдаг юм байгаа биз.

-Цахилгааны үнийг чөлөөлөх асуудал байнга яригддаг шүү дээ. Хэрэв зах зээлийн зарчмаар үнэ чөлөөлбөл ард түмний нуруун дээр ачаа болох учраас салбар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний үнэ тарифын тухай та ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөлөх гэдэг нь нэгд, бүтэхгүй хоёрт, буруу ойлголт. Бүрэн чөлөөлж болохгүй заавал зохицуулалттай байх ёстой монополь салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан л болсон хойно бүр нөгөө тийш нь хэлбийлгээд халамжийн салбар маягаар явуулж ирлээ шүү дээ. Аль 1996 онд л Азийн хөгжлийн банктай үнийн индексийн томьёогоо хүртэл тохиролцсон хэрнээ нэг ч хэрэгжүүлсэнгүй. Үнэ, тариф тогтоодог байгууллагаа жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хороо дотроо асар их ажил, тооцоо, судалгаа хийдэг ч шийдвэр гаргаж чаддаггүй, засаг юу гэх бол гээд хараад суучихдаг байдлаар л өдий хүрлээ. Үнэ бага байгаагаас алдагдал үүсдэг байдлыг юуны өмнө зогсоох нь чухал. Ачаа үүрүүлэхгүй гээд салбараа нураачихаж болохгүй л дээ.

-Жилээс жилд эрчим хүчний хэрэглэгчид улам өсөн нэмэгдэнэ. Ирэх өвөл цахилгааны хязгаарлалтад орж дампуурах маягтай яриа дуулдаад байх юм. Тэгэхээр өвлөөс өмнө энэ салбарт яг юу юу хийх вэ?

-Шинээр орох чадал байхгүй шахам. 100 гаруй МВт чадалтай аккумуляторын батерей орж магадгүй ч суурь ачаалалд онцын нөлөөгүй. Үнэ нэмэхээр ачаалал бага зэрэг буурах байх. Хязгаарлалтыг урьдчилан тэнд тэдээс тэдэн цагт гэж зарлаад төлөвлөгөөтэй хийхийг үгүйсгэхгүй. Дампуурна гэдэг бол дэмий яриа.

-ОХУ эдийн засгийн хоригт орсонтой холбогдуулан манай улсад экспортолдог эрчим хүчний асуудалд доголдол үүсэх үү?

-Үгүй л болов уу. Санкцид хамгийн их тэсвэртэй салбар нь түлш эрчим шүү дээ. Манайхан харин гэрээндээ илүү чамбай хандах хэрэгтэй. Хэлэлцээр хийнэ гэдэг том урлаг байдаг юм л даа. Ядаж л оросуудаас илүү гардаггүй юм гэхэд дутахгүй орос хэлтэй, тэдний менталитетийг сайн мэддэг хүмүүсийг ашиглаж байгаасай.

-Манай улсад устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ямар боломжууд байна вэ?

-Нар, салхиа ашиглаж ногоон устөрөгч, хүрэн нүүрсээ ашиглаж хүрэн устөрөгч үйлдвэрлэх өргөн боломж байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлох онцгой сайн байршил байна. Устөрөгчийн тээврийн зардал Монгол-Хятадын хооронд дэлхийн хаана ч байхгүй хэд дахин бага байх тооцоотой. Цоо шинэ, эдийн засгийн хүчирхэг салбар бий болох боломжийг төр ойлгож дэмжвэл дорхноо хөл дээрээ босно. Эдийн засгийн хүчирхэг гэдэг нь маш их валютын урсгал бий болно гэсэн үг шүү. Бидний тооцоогоор жилд 500000 тонн устөрөгч үйлдвэрлэхэд 5 ГВт чадал хэрэг болох юм. Нар, салхины эх үүсвэрийг хэлж байна. Одоогийн Монгол Улсын нийт суурилагдсан хүчин чадлаас 3,8 дахин их чадал шүү дээ. За тэгээд 1 кг устөрөгч 2 америк доллар гээд бодоод үзээрэй.

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд ямар тулгамдсан асуудлууд байна вэ. Манай улсад энэ салбар хөгжихөд юу саад болж байна?

-Эрчим хүчний системийн бүрдэл хязгаарлаад байгаа юм. Сэргээгдэх эх үүсвэрийн чадлын хэлбэлзлийг зохицуулах чадал алга. УЦС, хийн ЦС, устөрөгчийн ЦСгээд л шийдлүүд байгаа ч зарим нь саатаад зарим шинэдээд нэг тийм завсрын үе таараад байна. Дээр хэлснээр устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил ёстой зад тавих учиртай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 23 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top