Польш улсын засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа. Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн байх бөгөөд голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насных байна.
Мөн өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх юм. Бүртгэл гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана.
Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан дараах мэргэжлийн чиглэлээр магистрт элсүүлэн сургана.
Үүнд:
-
Уран сайхны гэрэлтүүлэг
-
Дуу, чимээний технологи
-
Хөгжмийн театрын найруулга
-
Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга
-
Биологи
-
Хүрээлэн буй орчин судлал
-
Утасгүй холбоо
-
Өгөгдлийн ухаан
-
Системийн аюулгүй байдал
-
Хиймэл оюун ухаан
-
Химийн инженерчлэл ба боловсруулалт
-
Сэргээгдэх эрчим хүч
-
Байгаль орчныг хамгаалах технологи
-
Электроник
-
Механик инженер
-
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
-
Хүнсний инженерчлэл
-
Шим тэжээл судлал
-
Газрын тосны инженер
-
Уул уурхайн ашиглалтын технологи
-
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
-
Хаягдал боловсруулах технологи
-
Биотехнологи
-
Био-инженерчлэл
-
Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл чиглэлээр 5 оюутан тус тус суралцуулна.
Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: БШУЯ