Гуравдугаар сарын 26-ны 12:00 цагт Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна иргэд “NoWar” жагсаал зохион байгуулахаар болжээ.
Өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын зөвлөхийн Украины тухай ярьсан мэдээллийг оруулахдаа монголчуудад анхааруулга өгсөн нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Энэ талаар Элчин сайд асан Ц.Сүхбаатар “ОХУ-ын ЭСЯ-наас АН-д хандан гаргасан мэдэгдэл нь олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон үйлдэл” гэсэн юм.
Иргэдийн зүгээс гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа дотоод асуудалд оролцож, аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм.