Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио ажилладаг уламжлалтай байдаг.
Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио өнөөдөр 16:00 цагт дуугарна.
Онцгой байдлын ерөнхий газар