x

Б.Бямбадорж: Халдвар авсан иргэд бусдад халдаахгүй байхад анхаарах шаардлагатай

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон бусад зүйлийн талаар тодрууллаа.

-Томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байна. Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэх бол?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой, хичээл сургалт танхимаар хичээллээгүй. Энэ үед амьсгалын замын халдварт өвчний тархалт бага байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас иргэдийн дунд улирлын томуугийн тархалт нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн томуугийн эмчилгээний 803 ор байна. 875 орыг шинээр нэмж дэлгэн, зохион байгуулалт хийсэн.

Мөн томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийг уртасгасан цагаар болон амралтын өдрөөр ажиллуулж байгаа. Ковидын үед ажиллаж байсан амбулаторио томуугийн үеийн амбулаторийн тусламж, үйлчилгээ болгож зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд орны ачаалал 83.4 хувьтай, өмнөх долоо хоногоос 9.7 хувиар буурсан. Хэдий тийм ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байна.

Мөн иргэд халдвар авч өвдлөө гэхэд бусдад халдаахгүй байхад анхаарах шаардлагатай.

Ер нь хоёр хүртэлх насны хүүхдүүд, 5-8 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. Өнгөрсөн долоо хоногоос иргэдийн эмнэлэгт хэвтэх нь 8.7 хувиар багассан ч халдвар буурахгүй байна.

-Томуу, томуу төст өвчний түгээмэл шинж тэмдэг яаж илэрч байна вэ. Ямар тохиолдолд эмнэлэгт зайлшгүй хандах хэрэгтэй вэ?

-Бид дүүргийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хороо, СӨХ-ийн группүүдэд мэдээлэл өгөхөөс гадна эмч нар маань сэдэвчилсэн мэдээлэл өгч байна. Томуу, томуу төст өвчний ямар вирус тухайн бүс нутагт тархаж байна вэ гэдгээс хамаарч шинж тэмдэг өөр байдаг. Гол нь халуурах, амьсгалын замын шинж тэмдгүүд илэрч байна. Сүүлийн өдрүүдэд гэдэсний хам шинжүүд илэрч байна. Энэ нь гэхдээ харьцангуй цөөн.

-Томуугийн дэгдэлт хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?

-Манай улсад арав, арваннэгдүгээр сараас томуугийн дэгдэлт ихсэж, дөрөв, тавдугаар сараас багасдаг. Энэ жил цаг агаар хүйтэн, сайн дулаарахгүй байна. Мөн ковид туссан иргэдийн дархлаа сул байна. Иймээс иргэд томуу болон бусад өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байгаа тул биеэ тамиржуулах, агаар салхинд гарах, даарахгүй байх хэрэгтэй.

-Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх хэрэгтэй вэ?

-Иргэд биеийн эсэргүүцлээ сайжруулах зорилгоор эм, химийн бүтээгдэхүүн хэрэглэх нь их болоод байна. Хүний өдөр тутмын хэрэгцээтэй витаминыг нэг удаа авахад тухайн хүнд шингэхгүй, шингэн болж гадагшилдаг. Тэгэхээр үүнийг хоол, ундаараа дамжуулж, бага багаар авах ёстой. Илчлэг сайтай хоол идэх, шингэн зүйл сайн уух, даарахгүй байх, олон нийтийн газар явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй. Мөн халдварын шинж тэмдэг илэрсэн үед бусдад халдаахгүй байх соёлд суралцах шаардлагатай байна.

Түүнчлэн агаар салхинд гарах, спортоор хичээллэх хэрэгтэй. Шинж тэмдэг илэрсэн үед утлага хийх, хоолой зайлах гэх мэт энгийн эмчилгээ хийхээс гадна шаардлагатай үед өрхийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч, тохирсон эмчилгээг эрт эхлэх нь чухал.

-Эмч, сувилагч нарын ачаалал хэр байна вэ?

-Нийслэлд өрхийн эрүүл мэндийн 159 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь ковид, томуугийн тусламж, үйлчилгээнээс гадна үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж, өндөр ачаалалтай ажиллаж байна. Иймээс бид дотоод нөөц бололцоогоо дайчлан, сайн дурын ажилтнууд ажиллуулах болон анагаахын төгсөх курсийн оюутнуудыг дадлагад гаргах байдлаар хүний нөөцийн нэмэлт зохицуулалт хийсэн. Хамгийн их ачааллыг өрх, дүүргийн эмнэлгүүд үүрч байгаа.

-Ковидын өвчлөл хэр байна вэ?

-Ковидын халдварын идэвх харьцангуй буурч байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 130 хүн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан. Өнөөдрийн байдлаар 289 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хяналтад гэрээр 1076 хүн эмчлүүлж байгна. Мөн ковидын тусламж үйлчилгээнд телемедициний хяналтын эмчилгээг нэвтрүүлсэн, 88 хүн хянагдаж байгаа. Коронавирусийн дельта хувилбарын дэгдэлтийн үед телемедицинийг нэвтрүүлэх үүрэг авсан. Гэвч хил гаалийн асуудал болон бусад шалтгаанаар сар гаруйн өмнө энэ үйлчилгээ нэвтэрсэн.

Ингэснээр иргэд гэртээ онлайнаар эмчийн хяналтад байж, шаардлагатай тохиолдолд халууны шил, даралтын аппарат зэргийг авч, түүгээрээ хяналтаа хийж, эмчийн зөвлөгөөг аваад явах боломжтой. Энэ технологийг цаашид бид өрхийн эрүүл мэндийн төвүүдэд архаг суурь өвчтэй өвчтөний хяналт, жирэмсний хяналтын үед нэвтрүүлэх бололцоотой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 9 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 52 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 2 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 25 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 36 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 39 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top