Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зохион байгуулдаг билээ.
Харин пүрэв гаригт Зарлан мэдээллийн дуут дохио ажилладаг уламжлалтай байдаг.
Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны лхагва гаригт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд өгч, таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.