Зургийг iKon.mn-ээс авав.
Даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл уг шийдвэр гарахтай зэрэгцэн РЦНК-ийн орчимд машин зам таглан хашаа барьж, барилга барих гэж байгаа талаар иргэд мэдээлжээ.
Энэ талаар холбогдох албанаас тодруулахад "Сингапур эзэмшигчтэй компани барилга барихаар хашаа барьсан. Тухайн газар дээр ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй" гэх мэдээллийг өгчээ.
Оршин суугчид өнөөдөр 18:00-19:00 цагт цугларч, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ.