НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.
Өнөөдрийн тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, ebarimt системд бүртгэгдсэн 30,240,220 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар 87982551 байв.
-
30 мянган төгрөгийн азтан – 27,275
-
100 мянган төгрөгийн азтан – 2,740
-
500 мянган төгрөгийн азтан - 294
-
1.5 сая төгрөгийн азтан - 21
-
Гурван сая төгрөгийн азтан - гурав тус тус тодорлоо.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан бөгөөд найман орон таарсан супер азтан тодорсонгүй.