x

ФОТО: Байт харвааны өдөрлөг болж, сурагчид олимпын төрлийн спортоор хичээллэв

МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос Олимпын төрлийн спортыг сурталчлах, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх, эмэгтэй тамирчдыг алдаршуулах арга хэмжээг цуварлаар зохион байгуулж байна.

Өчигдөр нийсэлийн Баянгол дүүргийн спорт хорооны байранд Байт харвааны спорт өдөрлөг амжилттай боллоо.

Энэхүү арга хэмжээнд ОУХМ, “Лондон 2012”, “Токио 2020” Олимпын наадмын оролцогч, Монгол Улсын 10 удаагийн аварга, 6 удаа улсын рекорд шинэчилсэн, ААШТ-ний 2 мөнгө, Азийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Дэлхийн армийн спортын наадмын мөнгөн медальт тамирчин Б.Урантунгалаг оролцож, сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, байт харвааны спортын туршлагаасаа хуваалцлаа. 

Мөн шигшээ багийн тамирчид сурагчидад харвалт хэрхэн хийхийг зааж, хамт харваман байна.

Сурагчид маш идэвхтэйгээр сонирхсон асуултаа асууж байсан бөгөөд ОУХМ Б.Урантунгалаг "Анх аав ээж маань энэ их гоё спорт хичээллэ гэж хэлснээр би 7 дугаар ангиасаа эхэлж байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Анх ороод л өөрөө энэ спортдоо дурласан учраас 30 жил энэ спортоор тасралтгүй хичээллэж байна. Байт харвааны спортын нэг онцлог нь насны хязгаар тавьдаггүй спорт бөгөөд удаан хугацаанд хичээллэх боломжтой байдаг.

Хамгийн анх өсвөрийн УАШТ-ний аварга болж байсан. Байтаар хичээллэж эхлээд удаагүй, хөдөөний охин байсан би хотын хүүхдүүдийг ялсандаа өөртөө итгэж чадахгүй байсан.

Тамирчин болохын тулд зөвхөн ур чадвар, авьяасаас гадна сэтгэл зүй маш чухал байдаг. Хүн өөрөө өөрийгөө дайчлах ёстой. Ялах ялагдах үе маш их байдаг. Энэ бүгдийг дагаад унах биш би үүнээс илүүг чадна гэж өөртөө урам зориг өгч алдаагаа засаж байх ёстой.

Таныг хэн хамгийн их урамшуулж дэмждэг вэ? гэсэн сурагчын асуултад “Тэмцээн дээр бол дасгалжуулагч, багийн хамт олон. Харин түүнээс гадна бол би өөрөө өөртөө маш их урам зориг өгдөг.

Чаддаг юмаа хийж байгаа хүн өөртөө итгэлтэй байдаг. Хичээл хийхтэй яг адилхан. Чи үүнийг чадаж байж дараагийнхыг хийх ёстой учраас арай өөр талаас нь хараад, арга барилаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Юмыг дутуу орхиж огт болохгүй. Өөрийгөө чаддаг юм байна гээд урамшуулдаг байх хэрэгтэй" хэмээн сурагчдад захилаа.

Түүнчлэн "Сандрал анхны гэлтгүй бүх тэмцээнүүдэд байдаг. Сандрах, айхаа анхны тэмцээн дээр ялгаж чадаагүй өнгөрөөсөн. Оролцсон тэмцээн болгондоо өмнөх тэмцээний амжилтаа ахиулахыг бодож тэмцээнд ордог. Яг харвахын өмнө олон юм бодохыг хүсдэггүй. Аль болох бодохгүй байхыг хичээж, бодлоо хязгаарладаг. Харьцангуй бэртэл гэмтлээс хол спорт учраас өнөөдрийг хүртэл гэмтэл бэртэл авч байгаагүй. Ер нь гэмтэл авсан тамирчин ховор.

Лондонгийн олимпын наадамд 9-р байранд орсон. Олимпын наадамд орохын өмнө эрхээ авч оролцдог. Өрсөлдөөн маш их байдаг. Санаанаас гардаггүй, гомдол тээсэн тэмцээн гэвэл 2008 оны Бээжингийн олимпын эрхийн тэмцээн. Өөртөө итгэлгүй байдлаас болж ялагдаад эрхээ авч чадаагүй болохоор олимпын наадамд орж чадаагүй. Үүнийг мартаж чадахгүй сэтгэлд байнга байдаг. Алдаагаа засаж Лондонгийн олимпын наадамд орно гэж багшдаа амлаж байсан. Амлалтаа биелүүлсэн. Тиймээс сурагчид та бүхэн тууштай, зорилготой байгаарай" хэмээн онцлов.

Спорт өдөрлөгт Баянгол дүүргийн 40-р сургууль, Оюуны Ундраа сургууль, Эрдмийн Ундраа сургуулийн сурагчид болон Баянгол дүүргийн БТСХ-ны дарга Н.Батбаяр, Боловсролын хэлтсийн төлөөлөгч, Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг болон шигшээ багийн тамирчид тус тус оролцов. Тэд байт харвааны харвалтын техник үзүүлбэр үзүүлж, сурагчдад хэрхэн зөв техникээр харвах богино хичээл орсон бөгөөд сурагчдад олимпын төрлийн спортоор биечлэн харваж үзэх боломжийг олгожээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 21 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 4 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 13 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 27 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 37 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 47 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 51 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top