Ерөнхий боловсролын сургуулийн II ээлжийн амралт Дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлнэ.
Сургуулиуд Дөрөвдүгээр сарын 1-ний баасан гаригт хичээллээд долоо хоног амарч, Дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригт III улирлын хичээл эхэлнэ.
2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулиуд гурван улиралд шилжсэн учир сурагчид зуны амралт хүртэл хичээллэх юм байна.