Ондо Холдинг компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар, хөрөнгө оруулагч Д.Энхтүвшин, Google компанийн софтвейрын ахлах инженер Д.Баттулга нар Калифорн мужийн Цахиурын хөндийд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй монгол инженер залуучуудтай Ерөнхий консулын газарт уулзалт зохион байгууллаа.
Ондо Холдинг компани Сан Франциско хотноо охин компани байгуулахаар зорьж буй юм.
Уулзалтад Google, Amazon, Adobe, eBay, PayPal, Salesforce, All State Insurance зэрэг мэдээллийн технологи, даатгал, хөрөнгийн салбарын томоохон компаниудад инженер, техникийн ажил эрхэлж буй монгол залуус оролцож, тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, чөлөөт ярилцлага өрнүүлжээ.