x

FACTCHECK: ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” гэх мэт постууд олноор тарсан.

Энэ агуулгыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирснийг factcheck.mn нягталсныг хүргэж байна. 

Factcheck

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2011 онд 96 сая долларын экспорт хийсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. 2008 оноос хойш буюу 2009, 2016 онуудыг эс тооцвол импорт 1 тэрбум ам.доллар давж иржээ. 

Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна.

Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна.

2020 онд л гэхэд 1.5 тэрбум долларын худалдаа хийж, 1.4 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Тухайн жилд Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт худалдааны 3.9 хувийг эзэлжээ. 

(сая ам.доллар)

1990-2020 он

ОХУ-тай хийсэн гадаа худалдаа

25877.4

Экспорт

2860.3

Импорт

23015.7

Алдагдал

20155.4

Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг.

ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүн нар 2014 оны тавдугаар сарын 29-нд Алма-Атад уулзахдаа хуучин гаалийн холбоог өргөтгөх замаар Евразийн эдийн засгийн холбоог байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Армен, Киргиз улсууд 2015 онд нэгдсэн бөгөөд Монгол Улс 2015 оноос Евразийн комисстой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.

Үүнээс гадна Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. Монгол Улс хөгжиж буй орон гэдгээрээ нэн тааламжтай тарифыг ашиглах бөгөөд үүнээс 25 хувийн хөнгөлөлт эдэлдэг байна.

ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг.

Тиймээс Монгол Улс ОХУ-д хамгийн түгээмэл экспортолдог зарим бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг тооцож үзье.   

  • Адууны хөлдөөсөн махыг ОХУ-д экспортлоход ЕАЭЗХ-ны гаалийн тарифын дагуу 15%-ийн татвартай. Энэ бүтээгдэхүүн нь GSP-ийн жагсаалтад орсон тул дээрх 25%-ийн хөнгөлөлт тооцогддог тул нийт төлөх татвар 11.5% болж буурдаг байна.

  • Жонш, зэсийн баяжмал зэрэг нь GSP-ийн жагсаалтад хамаардаггүй. Харин ЕАЭЗХ-нд гаргах татвар нь зэсийнх 3% бол жоншных 10% байна.

  • Хонины ноос болон нэхмэл даавуун бүтээгдэхүүнүүдийн татвар 3-10% байдаг ба GSP-ийн хөнгөлөлт тооцогдохоор 2.25-8.7% болж буурдаг байна.

  • Хивсэнд ногдуулах татварыг м2 тутамд 0.25 евро гэж тооцдог бол 80 градусаас доош агуулгатай архи, согтууруулах ундааны литр тутамд 1.5 еврогийн татварыг ногдуулдаг байна.

ОХУ-ын хэрэгжүүлдэг, Евразийн эдийн засгийн холбооны татварын энэхүү систем нь бусад улсад ч ижил мөрдөгддөг болохыг эдийн засагч Д.Адьяасүрэн тайлбарлалаа.

Энэ мэтчилэн 10 мянга орчим бүтээгдэхүүн тус бүрийн тарифын хувь хэмжээ ялгаатай ажээ.

Иймд дээрх мэдээлэл нь дэгсдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалж: factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top