x

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол цэргийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ.


Монгол Улсын нийт иргэддээ болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний ахмад дайчид, зорилго нэгт алба хаагчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Бид орчин үеийн техник, технологийн ололт, шийдлийг цэргийн хэрэгт нэвтрүүлж Зэвсэгт хүчнийхээ инженер-техникийн ажилтнуудын хүчээр зарим төрлийн байлдааны болон хөнгөн хуягласан, тусгай зориулалтын техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон богино долгионы дунд чадлын радиостанцыг амжилттай зохион бүтээж, зэвсэглэлд хүлээн авлаа.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 онд Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын барилга, Тавантолгой түлш ТӨҮГ-ын түүхий эдийг тээвэрлэх, Хөвсгөл нуурын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, Замын-Үүд боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн бүтээн байгуулалтад болон улс орон, нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Богдхан төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бусад томоохон бүтээн байгуулалтын ажлуудад Зэвсэгт хүчний үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой юм.

Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, энхийг сахиулагчдын үйл хэргийг алдаршуулах, Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг шинээр бэлтгэж үүрэг гүйцэтгүүлэх зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд ивээх болтугай!

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 7 цаг 6 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 7 цаг 12 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 9 цаг 5 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 9 цаг 11 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 9 цаг 24 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 10 цаг 17 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 10 цаг 36 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 10 цаг 44 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top