БХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртээхээр болжээ.
Цолыг Монгол цэргийн өдрөөр гардуулах юм байна.
Хурандаа Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер билээ. Ийнхүү тэрээр Монгол улсын анхны эмэгтэй генерал цолтон боллоо.