x

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблей “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг тэмдэглэх тухай” тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” (International Year of Rangelands and Pastoralists, 2026) тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй батлав.

Эдүгээ дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн, энэ салбар дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд ихээр өртөж, мал аж ахуй эрхлэгчид газар эзэмшил, газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зах зээлээс алслагдмал зэрэг бэрхшээлтэй тулгарсаар байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг зарлан тэмдэглэх санаачлага гарган, НҮБ-ын гишүүн улсууд болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын дэмжих бүлэг зэрэг байгууллагын дэмжлэгийг авснаар энэ асуудал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдлаа.

Манай улсын санаачилсан “Олон улсын  бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолд 61 улс орон хамтран зохиогчоор нэгдэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд чуулганы Бүгд хуралдаанд тогтоолын төсөл танилцуулж хэлсэн үгэндээ “Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн оруулах хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн ач холбогдол оршино гэв.

Манай улсын хувьд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг бууруулахад олон улсын жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулахыг тэрбээр тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top