x

Л.Энх-Амгалан: Би бичлэгийг үзсэн, үнэхээр хүүхэд зодсон. Багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй

Эн сарын 15-ны орой Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч охины ээж цахим хуудаснаа "ангийн багш нь охиных нь гарыг улайж, хавдтал нь цохисон" гэх мэдээлэл нийтэлсэн. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Мөн 97-р сургуулийн Ёс зүйн хороо өчигдөр хуралдаж тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Багш Л.Цэрэнбадам долоон настай охиныг алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна. Тэрээр охиныг "нэг удаа цохисон" гэх ба хохирогч сурагч охин ч мөн "багш нэг удаа цохисон" гэж хэлсэн байна.

Тэгвэл тухайн охинтой нэг ангид өнгөрсөн жил хамт сурч байсан хүүхдийн ээж tsahiur.mn сайтад хандан тухайн охины аав нь түүнийг зоддог байж болзошгүй гэсэн мэдээлэл өгчээ.

Тэрээр "Тухайн хэрэгт холбогдоод буй багш 1-р ангийнхаа хүүхдүүдийн унших чадварыг сайжруулахын тулд хичээлийн дараа авч үлдэн "үеээр уншуулах" дасгал хийлгэдэг байсан. Тэр үеэр багшдаа зодуулсан гэх сурагчийг авч үлдэн уншуулж байхад түүний ээж, дүүг нь тэврэн ирж байсан. Дүү нь уйлж байсан учраас багш нь "за, гэрт нь сайн уншуулаарай" гээд гаргасныг би тод санаж байна. Тэр үед багш "Охины биен дээр янз бүрийн улайсан толбо үүсээд байна, охиноос асуухаар "аав зодсон" гэж хэллээ. Аавд нь хүүхэд битгий зодоод бай гэж хэлээрэй" гэх үгийг хэлж байсан. Тэгэхэд ээж нь юу ч хэлэлгүй охиноо аваад гарсан" гэжээ. 

Харин болоод буй асуудлаар өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл хийв. 

Тэрээр "2022 оныг БШУЯ "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан бол сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байгаа. Үүнийг бид нар харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй. Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж ирж тавих болно. 

Тухайн багш 30 жил ажилласан туршлагатай, зөвлөх багш байсан. Гэвч энэ үйлдийг бид хэрхэвч зөвтгөж болохгүй, хариуцлага тооцох ёстой. Нэг талаасаа багш нар ачаалал ихтэй, цалин өндөр авах ёстой гэх боловч нөгөө талаасаа хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж буй чухал ажил тул бид үүрэг, хариуцлага шаардаж ажиллах болно. Цаашдаа багш нартаа хүмүүнлэг, сэтгэл зүрхний боловсрол олгох тал дээр анхаарах болно. Өнөөдрийн хүүхдийг өчигдөрийн арга зүйгээр сургах юм бол тэр хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж буй гэмт хэрэг болно" гэлээ. 

Мөн тэрээр "Нийгмийг харахад хоёр хуваагдсан байх шиг байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байх шиг байна. Үүнийг ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо нилээн хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм байна лээ. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 7 цаг 6 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 7 цаг 12 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 9 цаг 5 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 9 цаг 11 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 9 цаг 24 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 10 цаг 17 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 10 цаг 36 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 10 цаг 44 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top