x

Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран “Дэлхийн шуудангийн өдөр”-ийг угтан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт захидлын уралдааныг 11-15 нас буюу өсвөр насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Захидал нь хүн төрөлхтний түүх, нийгмийн харилцааг үнэн бодитоор тэмдэглэн үлдээдэг баримт төдийгүй соёлын  үнэт өвд тооцогддог. Иймд Та ойр дотны болон таньдаг бусад хүмүүсийн тань амьдралд захидал хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой түүхийг судалж, өөрийн ойлголт, дүгнэлтээ хэл найруулга сайтай, уран сэтгэмжтэй захидал болгон бичиж бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2018 оны аравдугаар сарын 03-ны өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаягийн дагуу хүлээн авна.

Захидал түүх өгүүлнэ” захидал бичлэгийн улсын уралдаанд:

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А блок, 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

Хүүхдүүд ээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

  • Захидлын бүтэц, сэдэв агуулгын мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга,  

  • Үгийн тоо 800-аас хэтрэхгүй байх,

  • Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/

  • Хаягаа тодорхой бичих /зааврын дагуу/

  • Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/

Уралдааны хамгийн гол шалгуур нь хаягийн бичилт учраас буцах хаягаа зааврын дагуу бичихийг зөвлөе.

Захидал илгээгчийн хаягийн загвар:

............................./овог/, ................................../нэр/

............................./анги/, ................................../сургууль/

............................./сум/хороо/, ..................................../аймаг/дүүрэг/

............................./шуудангийн зип код/ .............................../утасны дугаар/

Уралдаан зохион байгуулагчдаас тусгайлан томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн Та бүхний захидалтай нэг бүрчлэн уншиж танилцах болно.  Шүүгчид оролцогчдоос эхний 5 байрыг шалгаруулж “Дэлхийн шуудангийн өдөр” буюу аравдугаар сарын 9-нд шалгарсан захидлын эздийг урамшуулах юм.

Үүнд:

  • Тэргүүн байр - 1 хүүхэд 1 000 000 /нэг сая/ төгрөг

  • Дэд байр - 1 хүүхэд 800 000 /найман зуун мянга/ төгрөг

  • Гутгаар байр - 1 хүүхэд 500 000 /таван зуун мянга/ төгрөг

  • Дөтгөөр байр - 1 хүүхэд 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг

  • Тавдугаар байр - 1 хүүхэд 300 000 /гурван зуун мянга/ төгрөг

Захидал бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоорой Хүүхдүүд ээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Монгол шуудан ХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 47 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 49 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 51 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 52 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 53 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 55 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 56 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 59 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 6 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 16 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 18 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 59 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 1 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 15 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 17 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 18 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 19 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 26 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top