Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 93 жилийн ой болон "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан Гуравдугаар сарын 19-нд чөлөөт уншлага болохгэж байна.
Уг уншлага Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүнд Ардын уран зохиолчид, төрийн шагналтууд, “Болор цом”-ын эзэд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудаас гадна залуу үеийн төлөөлөл шүлгээ уншиж, иргэдэд уран бүтээлээ сонирхуулах юм байна.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, Завхан аймгийн утга зохиолын "Мөнх огторгуйн чимэг" төв ажиллаж байна.
Дашрамд, Монголын зохиолчдын эвлэлийн 93 жилийн ой мөн тохиож буй аж.