x

"Чи ч бас олимпын оролцогч байж чадна" өдөрлөг боллоо

Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлээр цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Хо Ши Миний нэрэмжит нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагчидтай уулзаж, спортын замнал, амжилт болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой, халуун дотно яриа өрнүүллээ.

Тамирчны гэр бүлээс гаралтай, спортоор хичээллээд 29 жил болж байгаа, Монголоос хамгийн олон буюу долоон олимпод оролцсон тэрбээр спортоор хичээллэхийн давуу тал, хэрхэн амжилтад хүрэх, бие сэтгэлийн тэвчээр, аав, ээжээс өвлөсөн тамирчны тэсвэр хатуужлын талаар ярив.

“Би та нар шиг хүүхэд байхдаа Долоон буудал дахь гэрээсээ Буудлага спортын төв рүү автобусаар байнга явдаг байлаа. Гэхдээ ачаалал ихтэй, холоос явдаг, бага насны хүүхэд их ядардаг байсан болохоор дандаа буудлаасаа хэтрээд явчихна. Эцэс дээр нь очоод кондуктор сэрээдэг, цүнхээ алдах зэрэг асуудал гардаг байсан” гэв.

Мөн тамирчин хүнийг сэтгэл зүйн бэлтгэлтэй, өндөр үр дүнтэй байлгахад мэргэжлийн хүнтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. “Олон цагаар ганцаараа хана руу хараад шагайлт хийх дасгал хийнэ. Амжилт тааруухан үед гэртээ яаж харина даа гэх мэт хэцүү байдал байнга гарна. Ялангуяа бэртэл гэмтэлтэй үед туйлын хэцүү байдаг. Аавыгаа алдсан үед хамгийн хэцүү байсан” хэмээн Гүндэгмаа баатар чин сэтгэлээ уудлан ярилцсан юм. Мөн шантрах үе олон гардаг ч зорьсондоо хүрэхийн тулд тэсвэр хатуужилтай байх хэрэгтэйг сурагчдад ойлгууллаа.

О.Гүндэгмаагийн хувьд буудлагын спортоор хичээллэж эхлээд зургаан сарын дараа спортын мастер болсныгоо “Миний хувьд өгөгдөл байсан байх. Гэр бүлийнхэн дэмждэг байсан, өдөр болгон бэлтгэлээ тууштай сайн хийдэг байсан зэрэг нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн болов уу” хэмээн тайлбарлав.

Өдөрлөгийн үеэр сурагчид О.Гүндэгмаагийн олимпын наадамд буудсан бууг барьж үзсэнээс гадна сурагчдын дунд буудлагын тэмцээн зохион байгуулсан нь маш сонирхолтой болов. Сурагчид буудсан цаасан байн дээрээ болон О.Гүндэгмаагийн зурагтай зурагт хуудсан дээр гарын үсгийг нь зуруулж, хамтдаа зургаа авахуулсандаа өндөр сэтгэгдэлтэй байлаа. Хүүхдүүдийн дундаас хамгийн сайн буудаж түрүүлсэн сурагч н.Халиунзаяаг буудлагын спортоор нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичгээр урамшуулав.

МҮОХ спортын алдартнуудыг сурагчидтай уулзуулж, спортын сайхныг мэдрүүлэх аяныг ийнхүү эхлүүллээ. Цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын гавьяат тамирчин, боксчин Д.Отгондалай, эмэгтэй боксчин М.Намуун болон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид, чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Батцэцэг, байт харвааны ОУХМ Б.Урантунгалаг нар хуваарийн дагуу сурагчидтай уулзана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 40 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 23 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 32 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 46 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 56 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 6 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 10 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top