Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн. Гэвч явган хүний замгүй ашиглалтад орсон. Иргэд ч энэ аюултай байдалд шүүмжлэлтэй хандсаар байгаа. Учир нь явган хүний зорчих орчин байхгүй ч түгжрэлийн улмаас бага насны хүүхдүүд болон, томчууд явган зорчсоор байгаа юм.
Тэгвэл цар тахлын улмаас үүдэн удаашраад байсан гүүрийн ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Тодруулбал, тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж.