x

Н.Тэмүүлэн: Улсын Ерөнхий прокурорыг шалгаж байгаа гэх мэдээлэл худал

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сүүлийн үед анхаарал татсан хэргүүд дээр тодруулга өглөө.

-АТГ өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэг хийсэн байна. Энэ объектууд нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой юу?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Үүн дотор Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хамааралтай объект байгаа. Хөгжлийн банкны асуудлыг шалгахаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ ажлын хэсэг ажлаа эрчимтэй хийж байгаа. Мөрдөгч хэргийн нотлох эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрлийг үндэслэн нэгжлэг хийдэг. 

АТГ байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой олон нийтэд өгч болох мэдээлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг, прокурор, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоон мэдээллийг өгдөг. Харин гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон байдаг. Ийм учраас нэгжлэгийн явцад ямар баримт олдсон, нуугдмал ямар эд хөрөнгийг илрүүлэн битүүмжилсэн гэх зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг шалгаж байгаа гэдэг нь үнэн үү? Баривчилсан тухай мэдээлэл яваад байна.

-Уг албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа нь үнэн. Баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, гадуур шалгаж байгаа. 

-Цахим мэдээллийн орчинд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бусдаас 2 сая ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч АТГ шалгаагүй нуусан гэх мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Түүхэндээ ийм зүйл байгаагүй. 

Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай байна. Үүний улмаас нийгэмд шүгэл үлээх бус нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болзошгүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг анхааруулъя.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 11 цаг 5 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 48 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 57 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 13 цаг 11 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 13 цаг 21 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 31 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 35 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top