x

Э.Бат-Үүл: Путиний бодлого Х.Баттулгаар дамжиж Монголд хэрэгжиж хэрхэвч болохгүй

Өнгөрсөн баасан гарагт 409 дүгээр ангийг зорьж, хилс хэргээр дөрвөн жилийн ял авчхаад хоригдож байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эргэлээ.

Эргэх ч гэж дээ. Нарсанд байгаа хүнийг эргэх нь наранд байгаа биднийхээс тэс өөр ойлголт. Дураар ганц ном аваачаад өгөх боломжгүй. Top дүүрэн дуртай амттаныг нь оруулах эрхгүй. Шилэн хаалтын наана цаанаас утсаар ярихыг ямар эргэлт гэх вэ дээ.

Э.Бат-Үүл баатартай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байх зуур харуулын ажилтан "Туувар яасан бэ" хэмээн станцаараа ярив.

Хорих ангийн өрөөнөөс хоригдогсдыг эргэлтийн заал руу авчрах процессыг туувар гэдэг юм байна. Шоронгийнхны жаргон хэллэгээр ардчиллын баатар Э.Бат-Үүл тууврын замаар туугдсаар эргэлтийн заал руу орж ирлээ.

Хөх куртикнийхээ гадуур шар хантааз углачихсан, гараа даллаад сүйд. Цагаан үс нь малгайд дарагдан налмайж, жаахан жин хасаа юу даа гэж харагдана. Түүнтэй ярилцах хугацаа хорин минутын лимиттэй. Эргэлтээр очсон хоёр хүнд энэ хорин хором хаанаа ч үгүй гэдэг нь ойлгомжтой.

Харилцуураа чихэндээ сайн нааж, гадна орчны дуу чимээнээс тасрахгүй бол түүний яриа тээр цаана сонсогдоно. "3а, та нар сайн уу. Гэр хорооллоороо явж байна уу. Явахгүй байгаа даа та нар. За энд одоо хэрэлдээд суултай биш. Сонин юу байна" гэсээр уулзав.

Цаашаа бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.

-Бид сайн. Таны бие сайн уу?

-Сайн сайн. Би асуудалгүй.

-Хоол унд нь хэр юм?

-Дажгүй ээ. Энэ хорих ангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн юм байна. Тэрэнд санаа зоволтгүй. Ном уншаад юмаа бичиж байгаа.

-Сүүлийн үеийн сонин хачныг өмгөөлөгчөөс сонсов уу. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг дуулав уу?

-Сонслоо. Үнэхээр гайхаж байна. О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна.

Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай.

-Намын даргад нэр дэвшигчдийн материал авах хугацаа нь дуусчихсан юм билээ...

-Тэр хамаагүй. Угаасаа дүрмийн бус сунгаа шүү дээ. Би үүний эсрэг тэмцэх болно. Ардчилалд аюул учирлаа.

-Ямар аюул?

-Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

-Орос, Украины дайны талаар Та юу гэж бодож байна?

-Яг энэ сэдвээр нийтлэл бичээд явуулсан ч одоо болтол baabar.mn дээр гарахгүй байна.

-Яагаад вэ, шуудангаар явуулсан юм уу?

-Шуудангаар явуулаад хоёр, гурав хонолоо, очоогүй байна гэсэн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

-Тэр нийтлэлдээ юу гэж бичсэн юм бэ?

-В.Путин Украин руу түрэмгийлэн дайрч байгаа шалтгаан нь ердөө дарангуйлагч төрийнхөө хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. В.Путин Орос орныг авторитар дэглэмээс хойд Солонгос шиг тоталитар дэглэм рүү шилжүүлэх гэж байна. Тиймээс коммунистуудын замаар орж социализм руу буцах гэж байна. Энэ нь Монголын ирээдүйд маш аюултай.

Социализм гэдэг бол колоничлолын бодлого юм шүү дээ. Өнгөрсөн түүхэнд Монголд байгуулсан социализм бол үнэндээ колоничлолын тогтолцоо байсан. В.Путин өөрөө маш их асуудалтай. толгой өвтгөсөн зүйл ихтэй хүнд үед ирчихсэн байсан.

Жишээ нь, Чечень, Кавказаас эхлээд хэзээ мөдгүй салан тусгаарлаж магадгүй нөхцөл байдлууд түүний санааг зовоож байсан. ОХУ задрах аюул ойртчихсон, Путиний эрин дуусахад ойрхон болсон учраас амиа аврахын тулд түүнд Оросыг тоталитар дэглэмд шилжүүлж, Ким Жон Ун шиг дарангуйлагч болохоос өөр гарц үлдээгүй. Тиймээс түүнд далим хэрэгтэй. Тэр шалтаг нь Украин байсан.

Энэ санаархлаараа Монгол руу хийж байгаа эхний алхам нь Х.Баттулгаар илэрч байна. Х.Баттулгаар дамжуулж Монголыг буцаад Социализм руу буцаахыг хүсэж байна.

-Монголчууд социализм руу буцахыг хүсэх үү?

-Хэдийгээр монголчууд социализмд ам сайтай байдаг ч эргээд соц нийгэм рүү шилжихийг хэзээ ч хүсэхгүй. Хувийн өмчгүй, чөлөөтэй бизнес хийх боломжгүй, гадагшаа явах, үг хэлэх эрхгүй, малчид нь малаа төрд хураалгаж, эргээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөвөл залуучууд Та нар дэмжих үү. Тэвчихгүй биз дээ.

Монгол Улс социализмын үед колоничлогдсон орон байхад Хятадад тийм таатай байгаагүй. Тиймээс Монголыг эргээд социалист орон болохыг урд хөрш зөвшөөрөхгүй. Хятадад ардчилсан Монгол хэрэгтэй. Гэсэн ч Путиний санаархал зогсохгүй. Тэгэхээр бид нэн яаралтай ардчиллын дархлаагаа бататгах хэрэгтэй.

-Яаж?

-Гэр хорооллоо өөд нь татах хэрэгтэй. Монголд гэр хороолол, хөдөө хоёр л хөгжөөгүй хаягдсан. Ядуурал гэр хороололд их байгаа. Гэтэл атгаг улстөрчид иргэдийн ядуу зүдүү дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийдэг. Гэр хорооллыг ядуурлаас гаргаж. юунд ч автахааргүй болгох нь хамгийн чухал байна.

-Орос, Украины дайны талаар манай төр засаг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа...

-Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон.

ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ.

Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй.

Ард иргэд нь хүний ёсоор энх тайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг. Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой.

Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.

-Давж заалдах шатны шүүхийн тов гараагүй юу?

-Гараагүй. Хэзээ гарах юм мэдэхгүй хүлээж л байна. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар биш өөрийн биеэр оролцож, нээлттэй явуулахыг хүсэж байгаа.

-Цаг дуусаж байх шиг байна. Өөр хэлэх зүйл байна уу?

-Өөр юу байх вэ дээ. Өө нээрээ сая Мартын 8-наар 409 дүгээр хорих анги эмэгтэй хоригдлууддаа баяр хүргэж тоглолт зохион байгуулсан. 409 дүгээр анги "Жигүүр" гэдэг хамтлагтай юм байна. Хоригдож байгаа эмэгтэйчүүддээ зориулж урлагийн тоглолт үзүүлсэн.

Хүний эрхийг ингэж дээдэлж, хүнлэг сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлаж, тэр оройн арга хэмжээнд үг хэлж хорих ангийн удирдлагуудад баяр хүргэсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд амьдралдаа анх удаа тайзан дээр дууллаа.

-Тийм үү. Ямар дуу дуулсан юм бэ?

-Найз З.Зундарийнхаа зохиож байсан “Сэтгэлийн жигүүр” дууг “Жигүүр" хамтлагтай дуулсан. Хүмүүс алга ташаад л их сайхан хүлээж авсан гэж хэлээд харилцуураа тавиад цааш туугдан одлоо.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Үүл (172.69.252.150)
    Хэрэг хийсэн бол хэрэгтээ тохирсон ял эдэлдэг эрхзүйт ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа. Жирийн ард, сайд дарга, Улсын баатар хэн ч байсан хуулийн өмнө нэг ижил, тэгш эрхтэй. Үүл гоншигонох хэрэггүй. Ял чинь багадсан байгаа шүү. Бас тайван бай. Дэлхийн том гүрэн ОХУын талаар дуугарах чинь хоосон хаданд хашхирахтай ижил. Хаа хамаагүй юманд бүү оролц. Суллагдахаараа илүү юм бодолгүй гэртээ нам гүм суу. Дахиж битгий хууль зөрчөөрэй. Цаг өөр болсон шүү. Баттулга ажлаа л хийж яваа хүн. Хууль зөрчвөл чиний нэг адил ял үүрэх болно. Өөрийнхөө хэрэгт бусдыг битгий буруутга.
    2022 оны 03 сарын 20 | Хариулах
  • Тунгалаг (172.69.252.132)
    Энэ арай л биш болж байна даа ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ дээ!!ирээдүйд монгол монголоороо л байгаасай даа
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
    • Үүл
      Хэрэг хийсэн бол хэрэгтээ тохирсон ял эдэлдэг эрхзүйт ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа. Жирийн ард, сайд дарга, Улсын баатар хэн ч байсан хуулийн өмнө нэг ижил, тэгш эрхтэй. Үүл гоншигонох хэрэггүй. Ял чинь багадсан байгаа шүү. Бас тайван бай. Дэлхийн том гүрэн ОХУын талаар дуугарах чинь хоосон хаданд хашхирахтай ижил. Хаа хамаагүй юманд бүү оролц. Суллагдахаараа илүү юм бодолгүй гэртээ нам гүм суу. Дахиж битгий хууль зөрчөөрэй. Цаг өөр болсон шүү. Баттулга ажлаа л хийж яваа хүн. Хууль зөрчвөл чиний нэг адил ял үүрэх болно. Өөрийнхөө хэрэгт бусдыг битгий буруутга.
      2022 оны 03 сарын 15
  • Уншигч (172.69.252.150)
    Бат-үүл гуайг суллая!!
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Үзэн ядаж бна (172.69.45.132)
    Новшийн өвгөн минь зулбасгатайгаа цуг суух бсан шүү. Хуцалгүй ард бидний амьралаар тоглосон нүгэлдээ маань уншаад дуугүй суу. Харин чиний зулбасгыг зүгээр өнгөрөөхгүйдээ. Газар ч үгүй байр ч үгүй болгосон хар новшнууд
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
    • Уншигч
      Чам шиг амыг хохироосон бол ашгүй дээ. You deserve it
      2022 оны 03 сарын 14
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 11 цаг 5 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 48 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 13 цаг 11 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 13 цаг 21 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 35 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top