x

“Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлт боллоо

Хотын дарга Д.Сумъяабазар “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлтэд оролцлоо. Тус ном нь өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, иргэдийн хот дагасан төвлөрөл, тэдгээрийг дагасан асуудлын стратеги, шийдэлд шинэлэг байдлаар хандах хэрэгцээг харуулахыг зорьсон бүтээл юм. Уг бүтээлд ирээдүйн хотууд, тэдгээрийн мөргөлдөөн, хүн ам, хотжилт, далайн эрэг орчмын суурьшил, харилцаа холбоо зэрэг хэд хэдэн томоохон мега трендийн бий болгож буй сорилт, боломжуудыг нэгтгэж өгчээ.

Нийслэлийн удирдлагууд хотжилт дагасан хүн амын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад бүхий л талаас нь онцгой анхаарч байгаа. Тиймээс ил асуудалд шинэлэг байдлаар хандахад судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, баримт, нотолгоог агуулсан уг бүтээл нь чухал нөлөөтэй юм. Австралийн цэргийн стратегич Дэвид Килкүллэний тус номыг Хошууч генерал, профессор Я.Чойжамц болон түүний хүү Ч.Ариунбат нар монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын гарт хүргэж байгаа аж.

Хотын дарга Д.Сумъяабазар “Бид ном уншиж байж өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цаглабар дахь хүн төрөлхтний хөгжлийн үе шатуудыг судалж, мэдэн, түүнээсээ суралцаж, мэдлэгээ зузаатгах учиртай. Түгжрэл, төвлөрөл бол нүд ирмэхийн зуур шийдэгдэх асуудал биш. Аливаа зүйлд судалгаа, шинжилгээний үндэслэлтэй хандах учиртай. “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номд хүн амын төвлөрөл, хотжилттой холбоотой асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, чухал баримт нотолгоотойгоор  оруулсан. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажилд салбар салбартаа хичээн, хамтран зүтгэцгээе” хэмээсэн юм.

Харин номын орчуулагчаар ажилласан Хошууч генерал, профессор Я.Чойжамц “Хүн амын шилжилт, төвлөрөл, хотжилт, хотжилтоос үүссэн бэрхшээл сорилтууд болоод тэдгээрийг шийдэхгүй орхиход үүсэж болох томоохон сөрөг үр дагавруудыг уг номд тусгасан. Хот судлал, хүн ам судлал, аюулгүй байдлын судлал, цэргийн судлал гээд маш өргөн хүрээг хамарсан судалгаа, шинжилгээний үндэслэлтэй бүтээл гэж хэлж болно. Тус бүтээлд хүн амын өсөлтөөс үүдсэн хотжилт, хотжилтоос үүдэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үр дагавруудыг шинжилсэн гэдгийг дахин онцолъё. Тиймээс төрийн болоод аюулгүй байдлын бодлого тодорхойлогчдод чух ач холбогдолтой байх болов уу гэх үүднээс энэхүү бүтээлийг орчуулан гаргалаа” гэв.

Номын нээлтэд мөн Улс төрийн зүтгэлтэн, судлаач, дипломатч, доктор Р.Болд, “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр /Баабар/, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо тэргүүтэй эрхмүүд оролцон, үг хэлсэн юм.

Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Ном болгон өөрийн зорилтот уншигчидтай байдаг. Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” хэмээх ном бол офицерууд, энхийг сахиулагчид, сонсогчид төдийгүй хотжилт, төвлөрлийн асуудалд санаагаа чилээж, бодлого тодорхойлох удирдагчид, тэдгээрийн баг хамт олны заавал унших ширээний болоод өврийн ном байх ёстой” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 11 цаг 34 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 13 цаг 18 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 13 цаг 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 13 цаг 41 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 13 цаг 51 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 14 цаг 1 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 14 цаг 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top