x

Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр  өргөн унадаг дугуйн болон явган хүний  замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 метр

  • Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр

  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр

  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр

  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр

  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 11 цаг 36 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 13 цаг 19 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 13 цаг 29 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 13 цаг 42 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 13 цаг 52 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 14 цаг 2 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 14 цаг 6 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top