x

Дайвар ачааг шалгаагүйгээс тухайн жолооч тээврийн хэрэгслээ түр хураалгах, торгуулах зэрэг зөрчилд холбогдож байна

Агнахыг хориглосон амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсаар байна.

Тухайлбал, энэ он гарсаар Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан аймгаас Улаанбаатар хотруу хориотой ан амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр нууж тээвэрлэсэн 20 зөрчил Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөн энэ онд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт болон дамжин өнгөрсөн зургаан иргэнд холбогдох 26 толгой тарваганы хөлдөөсөн мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн төлбөр ногдуулжээ.

Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд Алтайн тарвага эр-180.0, эм-210.0 Монгол тарвага эр-170.0 эм-200.0 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 хэсэгт заасны дагуу 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тооцож, буруутай этгээдээр төлүүлдэг.

Түүнчлэн зарим иргэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр дайвар ачаа явуулахдаа хориотой, амьтны гаралтай мах, арьс түүхий эдийг нууцлан илгээснээс шалтгаалан тээвэрчид тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна.

Иймд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байх, хориотой ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэхгүй байхыг аймаг, сум, хот хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нар, иргэдэд анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 13 цаг 39 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 22 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 15 цаг 31 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 55 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 5 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 9 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top