x

"Иргэн рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл шаардаж байх хэрэгтэй"

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад 1084 цацрагийн үүсгүүр, аппарат тоног төхөөрөмж ашигладаг. Үүний 60 хувь буюу 252 шүдний эмнэлэгт 423 рентген аппаратаар оношилгоо хийж байна. Шүд, эрүү нүүрний өвчлөл ихэсч байгаа цаг үед энэ нь сайн талтай ч багагүй зөрчил илэрч буй.

Тухайлбал, Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, хэвшүүлээгүй. Мөн өвчтөн, үйлчлүүлэгчид цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлдэггүй, ажиллагсдаа сургалтад тогтмол хамруулдаггүй, Рентген кабинет, ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх багажгүй зөрчил илэрдэг.

Иймээс АШУҮИС-ийн НАСТЭ, МХЕГ-ын Сургалт хөгжлийн төв хамтран “Шүд, эрүү нүүрний өвчний үеийн радиологи оношилгоо, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт хамтарсан сургалт зохион байгууллаа. Нийт 65 байгууллагын эмч, ажиллагсдыг хамруулсан сургалтаар цахим /igov.mn/-аар хэрхэн бүртгүүлэх, хүсэлт илгээх заавар,  ажлын байрны цацрагийн хэмжилт, хамгаалалтын хувцас хэрэглэл,  цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цацрагийн биологийн үйлчлэл, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт зэрэг сэдвээр мэдээлэл түгээв.

Түүнчлэн байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж өглөө.

Аж ахуйн нэгжүүд:

  • Цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмжийг Мэргэжлийн хяналтын байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэй ашиглах;
  • Рентген зураг авахдаа үйлчлүүлэгч болон цацрагтай ажилладаг мэргэжилтнээ шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангах;
  • Хүүхдэд оношилгоо хийхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авч, баримтжуулах;
  • Рентген аппарат хүлээн авсан тухайгаа хуулийн хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байх;
  • Цацрагтай ажилладаг мэргэжилтнүүдээ цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад тогтмол хамруулж, гэрчилгээжүүлэх шаардлагатай.

Иргэдийн хувьд рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл шаардан өмсөх, хэрвээ жирэмсэн бол эмчлэгч эмчдээ заавал хэлэх, шаардлагагүй тохиолдолд давтан зураг авахуулахгүй байх хэрэгтэй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 10 цаг 3 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 10 цаг 9 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 12 цаг 2 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 12 цаг 8 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 12 цаг 21 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 13 цаг 14 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 13 цаг 33 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 13 цаг 41 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top