x

"Иргэн рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл шаардаж байх хэрэгтэй"

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад 1084 цацрагийн үүсгүүр, аппарат тоног төхөөрөмж ашигладаг. Үүний 60 хувь буюу 252 шүдний эмнэлэгт 423 рентген аппаратаар оношилгоо хийж байна. Шүд, эрүү нүүрний өвчлөл ихэсч байгаа цаг үед энэ нь сайн талтай ч багагүй зөрчил илэрч буй.

Тухайлбал, Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, хэвшүүлээгүй. Мөн өвчтөн, үйлчлүүлэгчид цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлдэггүй, ажиллагсдаа сургалтад тогтмол хамруулдаггүй, Рентген кабинет, ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх багажгүй зөрчил илэрдэг.

Иймээс АШУҮИС-ийн НАСТЭ, МХЕГ-ын Сургалт хөгжлийн төв хамтран “Шүд, эрүү нүүрний өвчний үеийн радиологи оношилгоо, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт хамтарсан сургалт зохион байгууллаа. Нийт 65 байгууллагын эмч, ажиллагсдыг хамруулсан сургалтаар цахим /igov.mn/-аар хэрхэн бүртгүүлэх, хүсэлт илгээх заавар,  ажлын байрны цацрагийн хэмжилт, хамгаалалтын хувцас хэрэглэл,  цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цацрагийн биологийн үйлчлэл, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт зэрэг сэдвээр мэдээлэл түгээв.

Түүнчлэн байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж өглөө.

Аж ахуйн нэгжүүд:

  • Цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмжийг Мэргэжлийн хяналтын байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэй ашиглах
  • Рентген зураг авахдаа үйлчлүүлэгч болон цацрагтай ажилладаг мэргэжилтнээ шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангах
  • Хүүхдэд оношилгоо хийхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авч, баримтжуулах
  • Рентген аппарат хүлээн авсан тухайгаа хуулийн хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байх
  • Цацрагтай ажилладаг мэргэжилтнүүдээ цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад тогтмол хамруулж, гэрчилгээжүүлэх шаардлагатай.

Иргэдийн хувьд рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл шаардан өмсөх, хэрвээ жирэмсэн бол эмчлэгч эмчдээ заавал хэлэх, шаардлагагүй тохиолдолд давтан зураг авахуулахгүй байх хэрэгтэй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 13 цаг 38 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 21 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 15 цаг 31 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 44 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 54 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 4 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 8 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top