x

Э.Золбоо: Дагуул хотынхоо бүтээн байгуулалтад БНСУ-ын талаас зөвлөх үйлчилгээ авна

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоотой ярилцлаа.

-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хот байгуулах тухай шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Бүтээн байгуулалтын ажлууд хэдийнээс өрнөх вэ. Дагуул хотоо яаж төлөвлөсөн бэ?

-УИХ-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилгын хүрээнд төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж “Шинэ Зуун” нэртэй дагуул хот байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн чухал ажлуудыг амжууллаа. Тухайлбал, шинэ хот барих газраа бэлтгэх зорилгоор 32 мянга орчим га талбайг улсын хэрэгцээнд авлаа. Мөн тухайн газар нутаг дээрх инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгааг хийсэн байгаа. Эхний ээлжинд 150 мянган хүн амьдрах боломжтойг тодорхойлсон. Дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад гуравдугаар сардаа багтааж Загийн газарт хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүний дараа инженер шугам сүлжээний зураг болон угсралтын ажлууд өнөө жил ар араасаа хийгдээд явах юм.

-Майдар хот байгуулна гээд олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч хөшөөнөөс өөр зүйлгүй байна гэх шүүмжлэл бий. Ингэхэд манай улсад хот байгуулах тал дээр туршлага дутаад байна уу?

-Монгол Улс хамгийн сүүлд Социализмын үед буюу 1980 онд Багануур дүүргийг цогц байдлаар нь төлөвлөж бүтээн байгуулсан цагаас хойш ямарваа нэгэн хот байгуулаагүй. Өнөөдөр бидэнд хот байгуулсан туршлагатай боловсон хүчин ховор байна. Мэргэжлийн ур чадвартай хот төлөвлөгчид байгаад байдаг, гэвч туршлага дутах асуудал бий. Тийм учраас манай Барилга хот байгуулалтын яамны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн шинээр боссон хотуудын туршлагуудыг сайтар судалж байна.

-Та саяхан БНСУ-д ажлын айлчлал хийхдээ тус улстай хот байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэж байсан. Тэгэхээр дагуул хотынхоо бүтээн байгуулалтад Солонгос улсын туршлагыг нэвтрүүлнэ гэж ойлгож болох уу?

-БНСУ бол манайх шиг нийслэл Сөүл хотод нь хүн амынх нь тал хувь нь төвлөрсөн байсан. Ингээд хүн амынхаа нягтаршлыг сааруулахын тулд Сөүлээ тойруулаад 10 гаруй дагуул хотыг сүүлийн 20 жилийн дотор барьж байгуулснаараа дэлхийд үлгэрлэж байгаа. Тийм учраас саяхан миний бие шинэ хотын төлөвлөлт дээр ажиллаж буй холбогдох хүмүүсийнхээ хамтаар тухайн хотуудын туршлагыг судлах, мөн хот байгуулалтын асуудлыг нь хариуцдаг Зам, тээвэр, дэд бүтцийн яамны дэд сайд Юун Сэн Вон болон холбогдох гол хүмүүстэй нь уулзалтууд хийгээд ирсэн. Тэдний туршлагыг хуваалцаж, одоо хийж байгаа төлөвлөлт дээрээ зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллахаар тохиролцсон.

-Солонгос улс хэрхэн яаж шинэ дагуул хотуудыг байгуулж байна. Манайх юун дээрээ илүү анхаарах шаардлагатай вэ?

-Бүтээн байгуулалт нь ид явагдаж байгаа Геомдан хотод очиход ямартаа ч бидний өнөөдрийг хүртэл хийж байгаа ажлууд зөв дэс дарааллын дагуу явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Учир нь Солонгос улсад хот байгуулахдаа юун түрүүнд хот барихаар төлөвлөж байгаа бүх газрыг тухайн газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй нь хуулийн дагуу тохиролцож улс нь өөрийн мэдэлд авч байна. Дараа нь тухайн авсан газар дээрээ хүнийг тав тухтай амьдрах боломжоор хангах бүх инженер, дэд бүтцийн хангамжийг судалж эх үүсвэрийн шийдлийг нь тодорхой болгодог юм байна. Эдгээр ажлууд хийгдсэний дараа гагцхүү хэдэн хүн амтай хот байх вэ, хотын онцлог нь юу байх вэ гэдгээ цогцоор нь харж тодорхойлсны үндсэн дээр хөгжлийн ерөнхий төлөвлөлтөө боловсруулдаг. Энэ нь бидний өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж байгаа бодлоготой нийцэж байсан. Гэвч цаашдаа бид яах вэ гэдэг дээр тухайн улсаас санаа авах, суралцах зүйлүүд багагүй байна. Жишээлбэл, төрийн бүх яам, агентлагуудаа 2012 оноос хойш амжилттай нүүлгээд дуусч байгаа Сежун хотын сайн туршлагаас сонирхуулъя л даа. Судлаад үзэхэд, тухайн хотыг барьж байгуулах ажлыг гардан зохион байгуулж буй хотын Барилгын үндэсний агентлагийг төр засаг нь буюу манайхаар УИХ, Засгийн газар нь санхүүжилтээр гацаахгүйгээс эхлүүлээд холбогдох хууль, дүрэм, журам гээд холбогдох зөвшөөрлүүдийг нь онцгой горимоор хурдан шуурхай шийддэг юм байна. Өөрөөр хэлбэл, бүх талаас нь саадгүй ажиллах боломжоор хангадаг гэсэн үг. Хариуд нь цаг хугацаанд хяналт тавьдаг байх жишээтэй. Хотыг богино хугацаанд босгохын гол амжилт ердөө энэ. Бидний хувьд хэрэгжүүлэх шатандаа санаа авах, анхаарч ажиллах зүйлүүд их байна.

-Дагуул хотоо байгуулахдаа гадны хөрөнгө оруулалтыг татах уу. Төсөв хөрөнгийн асуудлыг яаж шийдэх вэ. Хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх бол?

-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдэд суурилсан ТЭЗҮ хийгдэж байж төслийн нийт төсөвт өртөг тодорхой болно. Тэр үед санхүүжилтээ хэрхэх талаар Засгийн газрын түвшинд яригдах байх. Энэ талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Одоогийн байдлаар шинэ хотын бүтээн байгуулалтыг 2020-2040 оны хооронд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 12 цаг 48 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 12 цаг 53 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 14 цаг 47 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 14 цаг 53 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 15 цаг 6 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 15 цаг 59 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 16 цаг 18 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 16 цаг 26 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top