Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл болон Төрийн захиргааны байгууллагуудын талаар авах арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцуулах аж.