x

ТАНИЛЦ: Нийслэлд 22 байршилд авто зам, замын байгууламж барина

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар танилцуулъя.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг Гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн билээ. 

Энэ дагуу 2022 онд барьж байгуулах авто зам, замын байгууламжийн ажлуудын бэлтгэлийг хангаж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан. Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байх юм.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын  хөрөнгө оруулалт, төлөвлөгөө  нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. 

Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.

Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам

Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт

Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам

Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам

Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр

Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам

Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр

Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам

Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам

Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам

Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам

Эрдэнийн төгөл хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам

Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам

Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам

Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам

Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам

Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам

Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 13 цаг 59 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 14 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 14 цаг 32 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 14 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 14 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 14 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top