x

ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

ХААН Банкнаас НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-н чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөрт шалгарсан шилдэг 20 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. Энэ жил ХААН Банкнаас шилдэг оюутанд өгөх тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4-р курсын оюутан байх;

  • Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх;

  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно;

  • Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /www.khanbank.com хаягаар орж татаж авах/;

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;

  • Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;

  • Их, дээд сургуулийн 1 багшийн тодорхойлолт;

  • Хувь хүний хөгжил, улс орны ирээдүйн талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих;

  • Өрхийн орлогыг батлах тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

Тэтгэлэгийн материалыг 2018.09.07-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшн хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  1. ХААН Банк болон хөндлөнгийн төлөөллөөс бүрдсэн  сонгон шалгаруулах  комисс тэтгэлэгт оролцогчдын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 30 оюутныг шалгаруулна.

  2. Эхний шатанд шалгарсан оюутнууд оноогдсон сэдвийн дагуу илтгэл тавьж, үнэлгээний аргачлалын дагуу шилдэг 20 оюутныг тодруулна.

2018 оны 09-р сарын 28-ний өдөр шалгарсан 20 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас,  www.khanbank.com вебсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Энэ жилийн хувьд нийт 65 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2018 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 45 шилдэг залууст хүрсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 46 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 48 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 50 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 50 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 52 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 54 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 55 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 58 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 5 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 15 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 17 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 58 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 0 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 14 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 16 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 17 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 18 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 25 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top