x

Ховд-Алматы чиглэлд Гуравдугаар сарын 16-наас олон улсын нислэг үйлдэж эхэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалтын компаниудын үйл ажиллагаатай танилцжээ. 

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казахстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад уламжлав.

Тус аймгийн Авто тээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Сайдын зүгээс Авто тээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймагт байдаг. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд  сэтгэл дундуур байгаагаа хэллээ. Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуудад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэв. 

Ховд аймгийн нисэх онгоцны буудалд "Хүннү эйр" компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэгээс гадна Ховд-Алматы чиглэлд гуравдугаар сарын 16-наас олон улсын нислэг хийнэ. Хил хамгаалах алба, гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргахыг  Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.

Хатуу хучилтай авто замыг төрөөс санхүүжүүлж барьж, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг авто тээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид  үүрэг болгов.

“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байранд тулгамдаж байгаа зарим  асуудлыг сайдад танилцуулав. Замын үзлэгийн тоог нэмэгдүүлэх, Авто тээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар даалгалаа.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 14 цаг 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 15 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 15 цаг 26 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top