x

Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хяналтын камерын шинэ шийдлүүдийг танилцуулав

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хариуцаж буй хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хурлыг зохион байгуулав.

Тус хурлаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран камерын шинэ шийдлүүдийг танилцуулсан юм.

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг. Тус үйлчилгээнүүдтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комисс ажиллаж хүлээн авах хүртэл 12 төрлийн үйл ажиллагааны дараалал, шат дамжлагын дагуу 381 төрлийн бүрдэл бичиг баримт бүрдүүлдэг байна. Эдгээрийг задалбал, давхардсан  тоогоор 600 гаруй бичиг баримт бүрдүүлэн үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү процессын явцаас шалтгаалан 2021 оны хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас зөвхөн барилга, барилгын үйл ажиллагаатай холбоотой нийт 1087 өргөдөл, гомдол ирсэн байна.

Иймд ирэх дөрөвдүгээр сараас барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийг үндэслэн, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан “Онлайн бизнес төв” цахим системээр нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийн шат дамжлагуудыг багасгаж,  иргэн, аж ахуй нэгж байгууллагад авлига, хүнд суртал үүсгэхгүйгээр цахимжуулах шаардлагатай байгааг танилцуулсан юм.

Тус цахимжуулах ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 14 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 15 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 15 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top