Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 4-нд 10:00 цагт Сүхбаатарын талбай, Соёлын төв өргөөнд болно.
Мөн Монгол цэрэг энхийн үйлсэд зүтгэсний 20 жилийн ойн хүрээнд хөгжимтэй жагсаалын болон жагсаалын, гардан тулааны үзүүлэх тоглолт, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт тус тус болно.
Мөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар, Хэвлэл мэдээллийн албанаас БХЯ-ны Соёмбо редакц, түүний дотор "Дуулга" студийн уран бүтээлчидтэй хамтран Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн ажил, амьдрал, бүтээлч үйл ажиллагааг харуулсан баримтат нэвтрүүлгийг бэлтгэж байгаа аж.