“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл Гуравдугаар сарын 1-нээс эхэллээ. Сургалтын бүртгэл энэ сарын 10-н хүртэл үргэлжлэх юм.
Тус хөтөлбөрт,
- 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх,
- нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх ёстой шаардлагатай,
Мөн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох аж.
Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан байсан. Гэвч үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна.
Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.