x

Япон улс руу зорчих иргэдийн АНХААРАЛД

Япон Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлэн мөрдөх шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ нийтэд зарлалаа.

Энэ нь Япон руу буцах болон зорчих иргэдэд хамааралтай байх юм.

"Хилээр нэвтэрсний дараах гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаанд өөрчлөлт орсон" 

Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд гурав хоног тусгаарлагдана. Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно)

"Шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн иргэд 7 хоног тусгаарлагдах шаардлагатай"

Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай.

Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаарлагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно.

Гурав дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

"Хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээ"

Вакцины гэрчилгээ нь доорх нөхцөлийг хангасан байх.

  • Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ

  • Гэрчилгээнд Япон болон англи хэлээр Овог нэр, Төрсөн он сар өдөр, Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, Вакцин хийлгэсэн өдөр, Вакцины тоог бичсэн байх

Доорх вакцины аль нэгийг хоёр удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ

Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр

  • “Pfizer” үйлдвэрийн Комирнати” вакцин,

  • “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,

  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин,

  • “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин

Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.

Доорх вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ

(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)

  • “Pfizer” үйлдвэрийн Комирнати” вакцин,

  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

"Хилээр нэвтэрсний дараа олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах тухай"

Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорх цахим хуудаснаас үзэх боломжтой.

Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 14 цаг 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 50 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 13 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 15 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 15 цаг 27 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top