x

Ц.Мөнх-Очир: Гэрлэн дохионы гэмтэл ихэвчлэн зуны улиралд их гардаг

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл, технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Ц.Мөнх-Очироос дараах тодруулгыг авлаа. 

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн гэрлэн дохио ажиллаж байна вэ?

-Нийслэлд 155 гэрлэн дохио ажиллаж байгаа. Үүнээс 1-2 нь эвдрэл гэмтлийн улмаас ажиллахгүй байх тохиолдол бий. Манайхаас ажиллахгүй байгаа гэрлэн дохиог яаралтай засаж янзалдаг. Шинээр байршуулж буй гэрлэн дохиог шалгаж, нягтлаад ашиглалтад оруулдаг. 

-Гэрлэн дохионы ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ?

-Ер нь насжилтыг арван жил гэж үздэг. Гэхдээ яг арван жил гээд хүлээгээд байдаггүй. Солих хугацаа нь болоод эвдрэл гэмтэл гарвал тэр үед нь тохирсон засвар шинэчлэлтийг хийдэг. Гэрлэн дохиог заавал хосоор нь байршуулж суурилуулдаг. Энэ нь нэг гэрлэн дохионд гэмтэл үүсвэл иргэд нөгөө талын гэрлэн дохиог ашиглах зориулалттай. Харин тэр хугацаанд манай инженерүүд тухайн гэмтлийг засварладаг.

-Гэрлэн дохионы засвар үйлчилгээг хэн хариуцдаг вэ?

-Манай байгуулга хариуцаж ажиллана. Гэрлэн дохио эвдэрвэл манай инженер техникийн баг очиж юунаас болсон байна гэдгийг тодорхойлдог. Харин заавал өргөгч машин хэрэг болох эсвэл газар доогуур явсан утсанд гэмтэл учрах юм бол туслан гүйцэтгэх компанийн  туслалцааг авдаг. Гэрлэн дохионы гэмтэл ихэвчлэн зуны улиралд их гардаг. Учир нь газар доогуур байгаа өвөл хөлдсөн утас зун нь гэсээд богино холболт үүсэх, ус орох түүнээс үүдсэн  гэмтэл их гардаг. Тэр тохиолдолд манай байгуулга утсыг нь солих, яаралтай үед нь түр холбох арга хэмжээг авдаг. Одоогоор туслан гүйцэтгэх компанийг сонгоогүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 13 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 15 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top