x

ГХЯ: Украины 21 монгол оюутныг агаараар татан авах боломжгүй боллоо

Гадаад харилцааны яамнаас Украинаас өөрийн иргэдийг татан авах асуудал, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн тус яамнаас Украины асуудлаар өдөр бүр 15.00 цагт /Украины цагаар өглөө/ тогтмол мэдээлэл хийхээр болжээ. 

Консулын газрын захирал Б.БОЛД: 

-Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч 4 иргэн байна. Киев хотод 12 оюутан байнгын оршин суугч 3 байна. Харьков хотод байсан оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр зарим нь байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байна. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байна. Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр өглөө Польш улсын хилээр нэвтэрсэн. Тус улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. Бидний зүгээс энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.

Киев хотын орох, гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Иймд Украин дахь монгол иргэд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлэв. Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ. Бид нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр дайн үүсч болзошгүй тул эх орондоо ирэхийг зөвлөн, тээврийн зардлыг төр даана гэдгийг мэдээлсэн. Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл ирэх жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй тул ирж чадаагүй юм билээ. Бид оюутнуудыг татан авахтай холбогдуулан сар гаруйн өмнөөс холбогдсон. Үндсэндээ 68 оюутнаас 40 орчим нь эх орондоо ирээд байна.

Өнгөрсөн Мягмар гаригийн орой оюутнуудыг эх орондоо ирэх санал тавьж, буцах зардлыг даахад бэлэн гэдгийг мэдэгдсэн. Украинд үлдэж буй оюутнуудын тухайд дийлэнх нь хэлний курст суралцсан, төгсөх дамжааных. Хэрэв хичээлээ орхиж эх орондоо буцвал хэлний бэлтгэлийн оюутнуудыг нэгдүгээр дамжаанд оруулах, төгсөх курсийн оюутнууд төгсөхгүй гэсэн шаардлагад дэмжлэг үзүүлэхийг  хүсэлт оюутнууд тавьсан. Энэ дагуу “Бид албан бичиг гаргаж өгье, та бүхэн эх орондоо ир” гэсэн хариу өгсөн. Гэвч удалгүй 24 цагийн дараа дайн эхэлж, энэ асуудал түр хугацаанд зогссон. Мөн бидний авсан мэдээллээр, тус улсад оршин суудаг монгол эмэгтэй “Оюутнуудыг нутаг буцаахгүй байх хэрэгтэй, Заавал буцах бол Засгийн газраасаа бичиг ав гэсэн шаардлага тавьсан" гэсэн. Ямар зорилгоор ийм зүйл ярьсныг сайн мэдэхгүй байна. Үүнээс болж цөөн оюутан буцах шийдвэр гаргаж чадаагүй.

Гадаад харилцааны яамны Консулын газрын үүрэг гүйцэтгэгч  Б.Болдын мэдээлснээр Польш улсын хилийг нэвтрэх хүсэлтэй иргэдийн жагсаалтыг хүргүүлжээ. Мөн Украин дахь иргэдийг татан авахад 500 сая хүртэл төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна. Тус улсаас 21 оюутныг татан авах нислэг цуцлагдсантай холбогдуулан газраар ОХУ руу татан авах хувилбарыг судалж байгаа аж. Мөн бусад хотууд дахь иргэдээ Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татан авах боломжийг судалж байгаа юм байна. Одоогоор Харьков, Киев зэрэг хотуудыг хаасан. Ялангуяа Харьков хотод хоол хүнсний хомсдол үүсч болзошгүй тул анхаарал хандуулах хүсэлтийг оюутнуудын ар гэрийнхэн нь гаргасан. Иймд Украин дахь Өргөмжит Консулын газар болон бусад хүмүүстэй холбогдож дэмжлэг үзүүлэх тухай судалж байна гэдгийг албаныхан хэлэв.

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн:

-Украинд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй. Одоогоор Өргөмжит Консул буюу Украин улсын иргэн ажилладаг. Тус хүний дэмжлэгтэйгээр бид тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Элчин сайдын яамдаас Консулын ажилтнуудыг татан ажиллуулах, төвөөс Консулын ажилтан илгээхээр төлөвлөж байна.

Украин дахь оюутнуудын зүгээс Гадаад харилцааны яамнаас нөхцөл байдал хүндрэхээс өмнө татан авах тал дээр анхаарал хандуулахгүй, хайхрамжгүй хандсаныг шүүмжилж байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас “Нөхцөл байдал хэвийн, тогтмол нислэг үйлдэж байсан тул тусгай үүргийн нислэгээр татах авах шаардлагагүй байсан” гэх тайлбарыг өглөө. Тус яамнаас “Оюутнуудтай уулзах үеэр тусгай үүргийн нислэг явуулж татан авах шаардлага тавьж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэвийн байсан тул эцэг эхтэйгээ ярилцаж, эх орондоо ирэхийг зөвлөсөн. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө нислэг хэвийн байх үед ирэхийг зөвлөж байсан. Тухайн үед тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагагүй байсан. Зарим оюутны зүгээс Монгол Улс руу ямар ч тохиолдол буцахгүй гэдгийг хэлсэн. Харин нөхцөл байдал хүндэрвэл хоргодох байрны жагсаалт гаргаж өгөх хүсэлт гаргаж өгсөн. Иймд томоохон хотууд дахь хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 13 цаг 38 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 22 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 15 цаг 31 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 55 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 5 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 9 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top