x

"Украинд байгаа зарим иргэдтэй холбогдож чадаагүй нь үнэн"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр орой Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа "Украинд сбайгаа монгол оюутнуудтай сарын өмнөөс тогтмол холбоотой байгаа. Оюутнууд эх орон ирэх хүсэлтээ оройтож гаргасан" гэх утгатай мэдээлэл хийсэн билээ. Гэвч сайдын хэлсэн үг бодит байдлаас өөр байгаа талаар Харьковын монгол оюутнууд, Украины монгол оюутнуудын эцэг эхчүүд ярьжээ. 

ЗӨВШӨӨРЛИЙН ГАНЦ БИЧИГНЭЭС ХЯМДХАН АМЬТАЙ ГЭДГЭЭ МЭДЛЭЭ

Оюутан Д.Отгонмөнх:

-Нөхцөл байдал одоо ч хэцүү байна. Харьков дахь нисэхийн сургуулийн байранд байсан оюутнууд бүгд сургуулиас гарч, газар доор байрлаж байгаа. Унтаж ч чадахгүй айдастай байгаагаас гадна сүлжээ унаж, цэнэг дууслаа. Хэрэв утас унтарвал дахиж холбоо тогтоох боломж одоогоор байхгүй. Сургууль хилээс хоёр километр зайтай учраас өчигдрийн буудалцаан сонсогдож, айдаст автсан. Монголын Элчин сайдын яамнаас Украинд сурч байгаа оюутнуудтай цахим уулзалт хийх үеэр яамны хүн нь дайн эхлэхгүй гэж инээж, тохуурхаж байсан. Тэр үед бидний зүгээс буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд огт тоогоогүй. Оюутнуудаа гэсэн улс орон, Гадаад харилцааны яам, Элчин консул байхгүй юм байна гэдгийг мэдлээ. Монголд байгаа гэр бүлийнхнээ л зовоож байгаадаа хэцүү санагдаж байна. Нэг бичигнээс доор үнэлэгдэх амь настай 1-7 жилийг энд сурч өнгөрүүлсэн оюутнууд өнөөдөр хэцүү байдалтай байна. Гэвч Элчингээс болон яамнаас бидэнтэй холбогдож байгаа гэж худлаа ярьсан хэвээр. Одоогоор бол хаанаас ч холбогдоогүй.

КОНСУЛААС ОГТ ХОЛБОГДОХГҮЙ БАЙСААР ХҮҮХДҮҮДИЙН УТАСНЫ ЦЭНЭГ ДУУСЧ, СҮЛЖЭЭ ТАСАРСАН

Эцэг, эх, Украинд суралцаж байсан иргэдийн төлөөлөл:

-Б.Батцэцэг сайд өчигдөр худал мэдээлэл өгсөн. Тэнд байгаа оюутнууд эгзэгтэй үед айдаст автаж байхад Монгол Улс асуудалд гаргалгаатай хандахгүй байгаа нь харамсалтай. ОХУ дахь Монголын Элчингээс огт холбогдоогүй. Польш дахь Элчин сайдын яамнаас оюутнуудтай холбогдсон гэсэн. Одоо Гадаад харилцааны яам шуурхай хуралдаж байна гэнэ. Хэрэв энэ хуралдаанаар хүүхдүүдийг яаралтай татаж авах арга хэмжээ, шийдэл олохгүй бол бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Улс нь хүнээ гэдэг байхад ЭСЯ-наас нь зөвшөөрлийн хуудас өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ асуудалд ГХЯ хариуцлага хүлээх ёстой.

ГХЯ-ны нислэг үйлдэж оюутнуудыг авч ирнэ гэдэгт бид итгэхгүй. Оюутан болон эцэг эхчүүд холбоотой байгаа ч консулын газар яамнаас оюутнуудыг огт тоохгүй байна. Эцэг эхчүүд консулын газар руу холбогдож байгаа ч ямар ч тоймтой зүйл хэлэхгүй, ярихгүй байгаа нь асуудал. Тийм байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украинд байгаа монголчуудтай бүгдтэй нь холбогдсон гэхээ зогсоох хэрэгтэй. Ташаа мэдээлэл өгч байхын оронд гаргалгаа шийдэл олж хэрэгжүүл.

УКРАИНД БАЙГАА ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТЭД ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДААГҮЙ

ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд “Украин улсад байгаа оюутнуудаас яаманд гомдол гаргаагүй. Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд "Тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу" гэсэн асуудлыг тавьж байсан учраас бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн. Түүнээс асуудал хөнгөн хандаагүй. Одоогоор 41 оюутан эх орондоо ирээд байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор таамаглах боломжгүй. Аль болох яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа” гэлээ.

Харин Консулын газрын шуурхай утсанд хандаж мэдээлэл авахад “Эцэг эхчүүд олноор залгаж байна. Хүүхдүүдийг яаралтай татан авах талаар санал хүсэлт өгч байгаа. Элчингээс тухайн улсад суралцаж байгаа оюутнуудтай байнгын холбоотой байгаа нь үнэн. Сүлжээ тасалдсан асуудлаас болж зарим иргэнтэй холбоо түр хугацаанд тасарсан байж болзошгүй. Түүнээс аль болох бүх иргэдтэй холбоотой байхыг хичээж байгаа. Зайлшгүй шалтгааны улмаас зарим тохиолдолд холбоо тасарсан нь үнэн. Ямар ч байсан бид эцэг эхчүүдээс ирж байгаа санал, хүсэлтийг мэргэжилтнүүдэд уламжилж байгаа” гэсэн юм. Өнөөдөр /2022.02.25/ Гадаад харилцааны яам асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж байгаа юм байна.

Эх сурвалж: News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 13 цаг 38 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 21 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 15 цаг 30 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 44 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 54 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 4 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 8 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top