x

С.Амарсайхан: "Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалийг цуцална

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан "Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг.

Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тэгвэл тус эмнэлгийг улсын өмчид буцаан авах тухай шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ингэхдээ тус эмнэлгийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болгон ажиллуулах талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм.

"Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай, улсдаа томоохон тооцогдох эмнэлэг юм.

Тус эмнэлэгийг анх 35 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. Улмаар эмнэлгийн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Медипас” ХХК болон “Медипас” нийгэмлэгийн талууд 2015 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг” баталж, үүний дагуу 5 багц гэрээг байгуулсан.

Уг гэрээнүүдэд заасан ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт оруулсан хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Медипас” ХХК-ийн балансад шилжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансаас хасах шийдвэр гарч, нийт 70 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг шилжүүлэн өгсөн.

Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны А/80 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө болон зөвлөх үйлчилгээний зардлыг тооцон шилжүүлж эцсийн байдлаар 64.8 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий дүнгээр компанийн балансаас хасч, авлагаар бүртгэсэн байна.

Уг Гэрээний дагуу “Медипас” ХХК-аас 64.8 тэрбум төгрөгийн авлагыг 18 жилийн хугацаатай байгуулсан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК валютын ханшийн болон ирээдүйн мөнгөний үнэ цэнээр алдагдал хүлээхээр гэрээ байгуулсан гэж үзэж буй юм" гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 9 цаг 48 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 9 цаг 54 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 11 цаг 47 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 11 цаг 53 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 12 цаг 6 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 59 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 13 цаг 18 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 13 цаг 26 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top