x

Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 19 байршилд газрын цахим дуудлага худалдаа болно

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байршлуудад газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн эхний дуудлага худалдаа гуравдугаар сарын 23-нд болох аж. Энэ удаа нийслэлийн 19 байршилд дуудлага худалдаа явагдах бөгөөд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д хандаж цахимаар оролцох юм.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;

  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк:      Нийслэлийн Төрийн сан

  • Данс:      100200051049

  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа

  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15:00 цаг хүртэл энгийн горимоор авна. 15:00 цагаас хойш 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.

Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17:00 цаг хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын таван хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байх юм.

НГЗБТ-ний дугаар

Биржийн зарын код

Дүүрэг

Зориулалт

Газрын хэмжээ /м²/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1

2.3.1

2022-9267

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

283,008

28,301

2

2.3.5

2022-9268

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

25000

67,000,000

6,700,000

3

2.3.10

2022-9269

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим

Амины орон сууцны хотхон

10000

40,040,000

4,004,000

4

2.3.11

2022-9270

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим

Мод үржүүлгийн газар

20000

4,400,000

440,000

5

2.3.24

2022-9271

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эх орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

100

442,200

44,220

6

2.3.25

2022-9272

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

100

880,900

88,090

7

2.3.33

2022-9273

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

10000

2,200,000

220,000

8

2.3.34

2022-9274

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим

Фермер

20000

53,000,000

5,300,000

9

2.3.40

2022-9275

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим

Мод үржүүлгийн газар

15000

33,600,000

3,360,000

10

2.3.42

2022-9276

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

10000

26,500,000

2,650,000

11

2.3.52

2022-9277

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

225

496,350

49,635

12

2.3.56

2022-9278

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

283,008

28,301

13

2.3.62

2022-9279

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

10000

45,120,000

4,512,000

14

2.3.65

2022-9283

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

7000

129,804,800

12,980,480

15

2.3.67

2022-9284

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу

Аж, ахуйн

2500

11,550,000

1,155,000

16

2.3.68

2022-9285

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу

Аж, ахуйн

8000

36,960,000

3,696,000

17

2.3.87

2022-9286

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд нуурын зүүн урд талд

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

5000

6,000,000

600,000

18

2.3.89

2022-9287

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд Тэс фетролиум ШТС-ын хойд талд

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

2000

2,400,000

240,000

19

2.3.90

#2022-9289

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд талд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын баруун талд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

30000

14,400,000

1,440,000

НИЙТ ДҮН

175,053

475,360,266

47,536,027

ЖИЧ: Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.

Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 13 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 56 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 29 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 43 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top