x

СПОРТ ба ТҮҮХ: Цуст бассейн

Олимп нь дэлхийн спортын хамгийн гол баярын нэг бөгөөд нөхөрсөг, жентельмен өрсөлдөөний наадам билээ. "Бээжин-2022" олимп өндөрлөөд упаагүй байна. Тун удахгүй паралимп эхлэх гэж байгаа. 

Ингээд уншигч та бүхэндээ олимпын наадмын хачирхалтай түүхээс танилцуулахаар бэлтгэлээ.

Олимп хуваасан нь

Хөлбөмбөгийн тив дэлхийн аваргыг хэдэн оронд хуваан явуулах нь ердийн үзэгдэл. Харин олимпын тоглолт энэ тал дээр хамаагүй хуучинсаг үзэлтэй. Зуны олимпын тоглолт түүхэндээ анх удаа 1956 онд хоёр оронд болсон байдаг.

Олимпийн морин спортын тоглолт 1956 онд Стокгольм хотноо явагдаж байжээ.

Тэр жил наадмыг Мельбурн хүлээн авсан байсан бөгөөд тоглолт эхлэхээс нэг жилийн өмнө Австралийн эрх баригчид тус оронд амьтан оруулахыг хориглосон хуулиа өөрчлөхгүй гэж мэдэгдэж, олимпын морин спортын тоглолт тасрах шахжээ. Австралиас  олимпийг  өөр оронд шилжүүлэх асуудал ч үүссэн байна. Гэхдээ ОУОХ морин спортыг нь Стокгольмд явуулахаар болж асуудлыг шийдэж байжээ.

Хамгийн цуст тэмцээн

1956 оны Мельбурны олимп цус урсгасан тэмцээнээр бас түүхэнд үлджээ. Наадмын өмнө Зөвлөлтийн цэрэг Унгарын бослогыг цус урсган дарсан юм. Мельбурны усан пологийн нэг тоглолт улс төрийн утга агуулгатай болсон аж.

Унгарын шигшээгийн тоглогч Эрвин Задор Зөвлөлтийн багтай тоглосны дараа

Хожим тогтоогдсноор Унгарын багийнхан Зөвлөлтийн багийг санаатайгаар өдөн хатгаж зодоонд хүргэжээ. Унгарын багийн ахлагч зөвлөлтийн Петр Мшвериерадзег цохин хамраас нь цус урсгав. Зөвлөлтийнхэн тэвчээд байв. Тоглолтын төгсгөл рүү 0:4 харьцаатай хожигдож байсан Зөвлөлтийн багийн Валентин Прокопов Эрвин Задорын хөмсгийг сэт цохин багуудын хооронд зодоон үүсгэжээ. Тэднийг цагдаа нар салгасан юм. Зарим үзэгчид усан сан руу нулимаж байжээ... Тоглолтыг дуусгаагүй ба Зөвлөлтийн багт хожигдол өгчээ. Унгарууд олимпын аварга болсон ба Зөвлөлийн баг гуравт шалгарч байжээ.

Жингээ хасах арга

Кан Ю Чон (зүүнээс) өөрийн анхны бөгөөд цорын ганц тоглолт дээр

"Токио-2020" зуны олимпын наадам (цар тахлын улмаас 2021 онд явагдсан) дээр 48,8 кг жинтэй Өмнөд Солонгосын жүдочин Кан Ю Чон  48 кг-ын жинд тоглохоор үсээ хусуулсан байв. Тэрээр хагас кг-аар илүү жинтэй байж болохыг мэдэж байсан ба жингээ хасахаар гүйж, хоол ундаа хасч байсан ч жин илүүдээд байж. Ингээд тэр үсээ бүрэн хусуулжээ. Ингээд жингээ тааруулсан ч тэр ихээхэн тамирдснаас эхний тоглолт дээрээ словенийн Маруша Штангарт ялагдсан юм.

"Тэг ковид" тал бүрийн хамгаалалт

Бээжингийн өвлийн олимп дээр тамирчид, төлөөлөгчдийн өрөөнд олимпын цагирагуудын өнгөтэй таван ширхэг бэлгэвчний багц тараажээ. Олимп бүр дээр бэлгэвч тараадаг учраас энэ нь сонин биш Японы олимпоор бас л бэлгэвч тараасан. Гэвч тэр нь размер жижигтэй хэмээн шүүмжлэл гарч байв. Харин Бээжинд үүнийг тооцоод хамгийн том размерийн бэлгэвч тараасан байна.

Мөсөн дээрх ид шид

2002 онд Солт-Лейк-Сити өвлийн олимпыг хүлээн авсан ба гол сонин нь Австралийн түүхэн эх өвлийн анхны алтан медаль. Түүнийг 1000 метрийн зайд уралдсан шорт трейкийн тамирчин Стивен Брэдбери Австралид авчирсан байв.

Стивен Брэдбери. 2002 он

2002 онд Брэдбери хагас шигшээд канадын Марк Ганьон торгуулсны дараа шалгарсан байв. Финалд тэр сүүл барьж явсан ч эхлээд Хятадын Ли Цзяцюнь унав. Дараа нь түрүүлж явсан гурван тамирчин уналаа. Ингээд тэр аварга болжээ. Энэ ялалтын дараа "Австралид to bradbury"  буюу "чи өөрөө итгэхгүй байгаа ч ер бусын амжилт үзүүлэх" үйл үг зохиогджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 56 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 29 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 43 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top