Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болох гэж байна.
Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.
Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана гэж ОБЕГ-аас мэдээллээ.