x

Т.Золжаргал: Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг яагаад шинэчлэх болсон бэ?

-Тус журмыг анх 2004 онд баталснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн шинэчилсэн. Хамгийн сүүлд 2019 онд тодорхой заалтуудыг өөрчилж, НИТХ-аар баталж мөрдөж байгаа. Урьд нь манай нийтлэг үйлчилгээний журмыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үздэг байсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нийтлэг үйлчилгээний журмаа нийслэл хот өөрөө баталж, мөрдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс шинэчлэн боловсруулаад байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл багтсан 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг журмын төслийг ирэх сард батлуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

-Журмын төсөлд шинээр ямар өөрчлөлтүүдийг тусгаж байгаа вэ?

-Цаг хугацаатай уялдуулаад хэд хэдэн шинэчлэлийг шинэ журамд тусгасан. 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулаад хэд хэдэн өөрчлөлт орсон. Зах, худалдааны төвүүдийн зохицуулалт, Онлайн төвийн цахим үйлчилгээтэй холбоотой өөрчлөлт орсон. Үүгээрээ өмнөх нийтлэг журмаас давуу талтай.

-Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй худалдааг 18 төрөлд хуваан үзсэн байсан. Эдгээрт ая тухтай дэлгүүр, үзүүлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн өмнө нь түгээмэл байгаагүй төрлүүдийг нэмсэн байна лээ. Түүнчлэн улирлын чанартай сүүдрэвч худалдаа, дахивар авах цэг зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг багтаажээ?

-Тийм ээ. Сүүлийн 4-5 жилд шинээр дэлгэрч буй худалдаа, үйлчилгээний бүхий л салбарыг багтаан оруулж байгаа. Ая тухтай дэлгүүрийн стандартыг 2019 онд шинэчлэн гаргасан худалдаа, үйлчилгээний стандартад шинээр оруулж өгсөн. Худалдаа, үйлчилгээнийхэн ч шинэ тутам гарч байгаа үйлчилгээнд нийцүүлэн ажиллаж байна. Ая тухтай дэлгүүр нь иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, утасгүй интернэттэй, өөртөө үйлчлэх түргэн хоолны цэгтэй, зориулалтын хоол халаах болон хөргүүрийн тоног төхөөрөмжтэй байх зэрэг шаардлагыг стандартад тусгасан байдаг. Олон улсын дэлгүүрээс гадна үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн үйлчилгээ эрхэлж байна. Жижиглэн худалдаа эрхлэгчид ч үйлчилгээгээ ая тухтай дэлгүүрийн стандарт руу оруулж байна.

-Ая тухтай дэлгүүрүүд голчлон хотын төв хэсэгт байршдаг. Гэр хорооллын иргэдэд соёлтой, ая тухтай үйлчилгээг хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Судалгаанаас харахад коронавирусээс болж хөл хорио тогтоосон сүүлийн хоёр жилд томоохон супермаркетууд хотын зах руу олноор бий болсон. Хотын зах буюу авто тээврийн товчоод орчимд ая тухтай дэлгүүр олширсон. Гэр хороололд ая тухтай дэлгүүрийн сүлжээ нэмэгдэж байгаа. Цаашид гэр хороололд ая тухтай үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр манай хэлтсээс төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ахуйн үйлчилгээний нэр төрөл дунд айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх гэсэн шинэ төрлийн үйлчилгээг багтаажээ. Гадаадын улс орнуудад өргөн дэлгэр нэвтэрсэн хэдий ч манай улсад бол шинэ тутам дэлгэрч байгаа энэ үйлчилгээний зөвшөөрөл болон шаардлага, стандарт байдаг  уу?

-Айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх үйлчилгээнд тогтсон стандарт, зөвшөөрөл байдаггүй. Бид холбогдох байгууллагаас санал авч эхэлсэн. Тэрхүү саналд үндэслэн стандарт боловсруулж, батлах юм. Энэ төрлийн үйлчилгээнд хариуцлага, стандарт байх шаардлагатай.

-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бие засах засах газраар үйлчлүүлэхэд төлбөр авдаг. Үүнийг төлбөргүй болгох тухай шинээр боловсруулж буй нийтлэг үйлчилгээний журамд тусгасан нь шинэлэг санагдлаа?

-Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр орсон бас нэгэн заалт бол үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг  үнэ төлбөргүй болгох тухай юм. Харахад энгийн юм шиг хэрнээ хүний анхдагч хэрэгцээг хангахад анхаарахаас аргагүй. Манайд түгээмэл хэрэгждэггүй энэ үйлчилгээг нэвтрүүлэх цаг болсон. Бизнесийн байгууллага ая тухтай, хүний төлөө үйлчилгээ нэвтрүүлж байж л үйлчлүүлэгчээ татна шүү дээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 18.664 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хэн хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, тааламжит үнэ санал болгож, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч чадаж  байна,  тэр байгууллагын бизнес өргөжнө. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээ татахын тулд нийтийн бие засах газар ажиллуулах, цэвэрхэн байлгахад анхаарч ажиллах ёстой.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамтай та дараах холбоосоор танилцаж, саналаа өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 13 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 56 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 29 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 43 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top